DAMIANI брэндийн шинэ коллекц танилцуулах арга хэмжээ Minister Tower-т боллоо
Дэлхийн үнэт эдлэлийн салбарын томоохон төлөөл болох 100 жилийн түүхт DAMIANI брэндийн 2024 оны мастер коллекцийг танилцуулах LUXE Brilliant арга хэмжээ 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээнд DAMIANI брэндийн шинэ мастер коллекц болох Эден загварыг онцлохоос гадна олон гайхалтай үнэт эдлэлийг ирсэн зочдод танилцуулав. DAMIANI брэнд нь Италийн болон олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртсэн бөгөөд тэр дундаа үнэт эдлэлийн ертөнцийн "Оскар" гэгддэг Diamonds International Awards шагналын эзэн юм.
Эден цуглуулга нь Италийн үнэт эдлэл урлалын жишиг болсон бүтээл ба гоёмсог, сэтгэл татам байдлыг агуулсан. Цуглуулга нь шинийг эрэлхийлэх, дахин төрөлтийг бэлгэдэх могойн дүрсээр илэрхийлэгдэх спираль хэлбэртэй бөгөөд дэгжин байдлыг өөртөө шингээжээ. Тухайлбал цагаан алт дээр 260 ширхэг 4.66 каратын очир алмазыг шигтгэн урласан могойн нугалам спираль бүхий Эден хүзүүний зүүлт нь Дамианигийн төгс хэв маягийн илэрхийлэл юм.
Арга хэмжээнд Элчин сайдын яамны төлөөлөгчид, томоохон бизнесменүүд болон үнэт эдлэл сонирхогчид, уран бүтээлчид хүрэлцэн ирж нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлсэн билээ.
Харин арга хэмжээг таван одтой зочид буудлын жишгээр баригдсан Minister Tower-ын пентхауст зохион байгуулсан юм. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй байршилд сүндэрлэсэн уг барилга нь Европ, АНУ-д тэргүүлэгч брэндүүдээр тоноглогдож, тав тух болон аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан чанартай орчныг бүрдүүлснээс гадна тав тухтай амьдралын хэв маягт нийцүүлэн орон сууцуудаа цэлгэр орон зай, талбайн зөв зохион байгуулалттай төлөвлөж өгчээ.
DAMIANI Mongolia
Instagram: @italianfinejewellery
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт