Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын “VIP” үзэсгэлэн Minister Tower-т дэлгэгдлээ
Их хотын зүрхэнд орших Шангри-Ла төвийн хойно байрлалтай, ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдарч байсан түүхэн суурин дээр сүндэрлэсэн 22 давхар тансаг зэрэглэлийн Министер тауэрт Төрийн соёрхолт уран бүтээлч Сэр-Одын Саранцацралтын VIP уран зургийн үзэсгэлэн, дуудлага худалдаа 2024 оны 11-р сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээнд уран бүтээлчийн шинэ, сор болсон хувийн цуглуулгаас танилцуулсан ба тэдгээрийн дунд “Алтан намар”, “Морьд”, “Тэмээтэй нүүдэл” гэхчлэн түүний шилдэг бүтээлүүд багтсан юм. Мөн дуудлага худалдааны үеэр олон уран бүтээл худалдаалагдсанаас 2018 онд дэлгэж байсан “Өвсний хэлмэрч” үзэсгэлэнгийн “Өвсний симфони удирдаач салхи” нэртэй бүтээл 180,000 ам.доллароор үнэлэгдэж зарагдсан байна.
Министер тауэрт болсон үзэсгэлэнд Элчин сайдын яамны төлөөлөгчид, томоохон бизнесменүүд болон уран бүтээлчид хүрэлцэн ирж урлагийн ертөнцөөр аялан нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлсэн юм.
Алдарт уран бүтээлчийн үзэсгэлэнг Министер тауэрт зохион байгуулсан нь учиртай. Таван одтой зочид буудлын жишгээр баригдсан энэхүү тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй байршилд сүндэрлэснээрээ онцлог. Тухайлбал Шангри-Ла төвөөс ердөө 50 метрийн зайд орших тус орон сууц нь Засгийн газрын ордон, Элчин сайдын яамд, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай ойр байрлалтай тул хүний хэрэгцээг хангах бүх зүйлс хэдхэн алхмын зайд бий. Түүнчлэн барилга бүхэлдээ Европ, АНУ-д тэргүүлэгч брэндүүдээр тоноглогдож, тав тух болон аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан чанартай орчныг бүрдүүлснээс гадна тав тухтай амьдралын хэв маягт нийцүүлэн орон сууцуудаа цэлгэр орон зай, талбайн зөв зохион байгуулалттай төлөвлөж өгчээ.
IEF Co.Ltd
Хаяг: Шангри-Ла төвийн чанх хойно
Утас: 7712 1188, 9911 5778
Вэбсайт : www.ministertower.mn
И-Мэйл : ministertower@gmail.com
Facebook: Minister Tower
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт