Эхний эгнээнд: Лондонгийн загварын долоо хоногийн зочид
Оливия Палермо, Алекса Чанг ба бусад
Лондон хотод хоёрдугаар сарын 17-нд "намар-өвөл 2017" улирлын эмэгтэй Загварын долоо хоног эхэлсэн билээ. Загварын долоо хоногийн дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 20-нд Antonio Berardi, Erdem, Christopher Kane, Burberry, Huishan Zhang зэрэг брэндүүдийн загварын шоу болж өнгөрсөн юм. Харин энэ үдэш Burberry загварын ордон коктейль үдэшлэг зохион байгуулжээ.
Загварын шоунуудын эхний эгнээнд Оливия Палермо, германы Harper's Bazaar сэтгүүлийн загварын редактор Вероника Хейлбрюннер, стилист Кейт Фоли, жүжигчин Элли Бамбер, дизайнер Алекса Чанг, модель Дэйзи Лоу, дуучин Лора Райт, жүжигчин Эмили Беррингтон, жүжигчин Люси Макленбург, телевизийн од Бинки Фелстед, дуучин Николь Шерзингер, хөтлөгч Пипс Тейлор, Эшли Жеймс болон загвар өмсөгч Шарлотта Де Карле, Шарлотта Виггинс, Эмбер Ле Бон, Элиза Каммингс, Ясмин Ле Бон нар харагдсан юм.
Бид загварын долоо хоногийн үеэр харагдсан хамгийн шилдэг дүр төрхүүдийг сонгон хүргэж байна.