Harper's Bazaar 150 жил: Нью-Йорк дахь үдэшлэгийн зочид
Хамгийн шилдэг нүүр хуудсуудыг Эмпайр-Стейт-Билдинг дээр үзүүллээ
Хэд хоногийн өмнө Нью-Йорк хотын Рокфеллер төвд байрлах Rainbow Room ресторанд Harper's Bazaar сэтгүүлийн 150 жилийн ойд зориулсан үдэшлэг зохион байгуулагдсан байна. Энэхүү арга хэмжээний албан ёсны түншээр Tiffany & Co. брэнд ажиллажээ.
Үдэшлэгийн зочдын дунд Кендалл ба Крис Женнер, Кристи Бринкли, Приянка Чопра, Ральф Лорен, Зак Позен, Даутцен Крез, Вера Вонг, Деми Мур, Иман, Терри Ричардсон, Кока Роша зэрэг супер одууд харагдлаа.
Harper's Bazaar 150 жилийн ойдоо зориулж Эмпайр-Стейт-Билдинг барилгын нүүрэн талыг гэрлийн тусламжтай тус сэтгүүлийн хамгийн шилдэг 150 нүүр хуудас болгон хувиргасан юм.