Каннд болсон Chopard Space Party үдэшлэгийн зочид
Рианна, Жулианна Мур, Кендалл Женнер
Chopard брэнд Каннд үдэшлэг зохион байгууллаа. Үдэшлэгийн сэдэв нь сансар огторгуй байсан тул неон гэрэл, сансар огторгуйг санагдуулам чимэглэлээр дүүрэн байлаа. Chopard Space Party үдэшлэгт Рианна, Жулианна Мур, Изабель Юппер, Уилл Смитт, Белла Хадид, Кендалл Женнер болон бусад алдартнууд хүрэлцэн очжээ.
Энэ жил Chopard брэнд дуучин Рианнатай хамтран ажиллаж байгаа ба Rihanna x Chopard цуглуулгын урьдчилсан захиалга эхэлсэн байна. Цуглуулгад очир, сафир зэрэг үнэт чулуун шигтгээтэй ээмэг, зүүлт зэрэг үнэт эдлэлүүдээс гадна Chopard Ice Cube цуглуулгын загвар бүхий өдөр тутмын гоёл чимэглэлүүд багтжээ.