Лондонгийн загварын долоо хоногийн зочид
Burberry
Burberry брэндийн шинэ цуглуулгын танилцуулга Лондонгийн загварын долоо хоногийн хамгийн хүлээлттэй танилцуулгуудын нэг байдаг билээ. Кристофер Бейлигийн загварыг үзэхээр ямар, ямар алдартнууд цугласныг харцгаая
Уламжлал ёсоор Burberry брэндийн шинэ загварын цуглуулгын танилцуулга Лондонгийн загварын долоо хоногийн хамгийн их хүлээлт үүсгэдэг шоу болдог. Танилцуулгын зочид ч мөн хамгийн, хамгийн гэх тодотголтой алдартнууд байдаг билээ. Кенсингтоны цэцэрлэгт хүрээлэнд болж өнгөрсөн энэ удаагийн танилцуулгыг үзэхээр Наоми Кэмпбелл, Роузи Хантингтон-Уайтли, Лей Лезарк, Элиза Седнауи-Деллал, Алекса Чанг, Нуми Рапас, Марио Тестино болон бусад алдартнууд цуглажээ.