Mongolia’s Next Top Model “Grand Finale”: Загварын шоуны зочид
Төгсгөлийн 16 дах дугаар
Боловсрол телевиз, Бюро 24/7 дижитал сэтгүүл хамтран зохион байгуулсан Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэг амжилттай өндөрлөж, Б.Цэрэндолгор "Монголын Дараагийн Топ Модель" хэмээх эрхэм алдрыг хүртлээ. On'n Off продакшны ордонд хаврын тэргүүн сарын шинийн 15-ы билэгт сайн өдөр зохион байгуулагдсан энэхүү загварын шоунд Говь брэндийн хавар-зун 2017, Gobi Organic 2017, Yamá хавар-зун 2017 цуглуулгыг танилцууллаа. Мөн Michel & Amazonka, Muse Art House, Queen Fashion House маркуудын Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэгт тусгайлан зориулсан капсул цуглуулгуудыг шилдэг 16 оролцогч болон Монгол модель агентлагийн 24 загвар өмсөгч амилуулан тайзан дээр алхлаа.
Загварын шоунд уригдан ирсэн зочид Mongolia's Next Top Model реалити шоуны нэгэн хэсэг болсон нь энэ үдшийн онцлог байсан юм. Гурван цаг орчим үргэлжилсэн загварын шоунд Mongolia's Next Top Model төслийн хөрөнгө оруулагчид, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл, хамтран зохион байгуулагчид, шоуны уран бүтээлчид болон тэмцээнд оролцогч охидын гэр бүлийн хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа.