MTV Video Music Awards 2015: Ялагчид болон улаан хивсний зочид
Халуухан Лос-Анжелесаас мэдээлж байна
Ёслолын энэ жилийн ялагч дуучин Тейлор Свифт болж, 10 номинацид нэр дэвшин, "Оны Шилдэг Клип" шагналыг рэпер Кендрик Ламартай хамтарсан Bad Blood дуугаараа авчээ. Мөн энэ дуугаараа уран бүтээлчид "Шилдэг Хамтын Ажиллагаа" номинациас шагнал гардсан байна. Харин Кендрик Ламарын Never Catch Me клип "Кино зураглал", Alright дуу нь "Шилдэг найруулга" төрөлд бичигджээ.
"Шилдэг клип" эрэгтэй номинацид Марк Ронсон (Uptown Funk клип), "Шилдэг хип хоп" төрөлд Ники Минажийн Anaconda дуу, Fall Out Boy хамтлагийн Uma Thurman шилдэг рок-видео төрлөөс тус тус шагнал хүртсэн байна. Дуучин Жастин Бибер Skrillex & Diplo нартай хамтарсан Where Are U Now клипээрээ "Шилдэг видео эффект" шагнал гардан, ёслол болсон Microsoft театрыг орхин явсан бол, Бейонсе арга хэмжээнд хүрэлцэн очоогүй ч "Шилдэг эвлүүлэг" номинацаас "7/11" дуугаараа шагнал хүртлээ.
Дуучин Майли Сайрус энэ жил ёслолын арга хэмжээг хөтлөх үүрэгтэй байснаас гадна эрээ цээргүй хувцаслалтаараа Тейлор Свифт шиг 10 номинацид нэр дэвших хэмжээний байлаа. Гэвч хамгийн шуугиан тарьсан зүйл бол Канье Уэст 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн хэмээсэн мэдэгдэл байсан юм.
Танхимийн үзэгчдийн суудалд Кара Делевинь, Карли Клосс, Ким Кардашьян, Жижи Хадид, Лили Олдриж болон өөр олон алдартнууд цуглажээ.