Натали Портман Нью-Йорк хотод болсон “A Tale of Love and Darkness” киноны нээлтэн дээр
Шинэ найруулагч
"A Tale of Love and Darkness" кино нь өнгөрсөн 2015 оны тавдугаар сард Канны кино наадмын хүрээнд хамгийн анх танилцуулагдсан билээ. Уг кино нь Натали Портманы найруулсан анхны кино болсон юм. "A Tale of Love and Darkness" кино нь Израилийн зохиолч Амос Озын ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд киноны үйл явдалд тус зохиолчийн амьдралыг харуулдаг байна. Тэр тусмаа 1940-өөд онд өрнөх Озын Йерусалимд өнгөрүүлсэн хүүхэд насны тухай гардаг. Энэхүү бүтээл нь Канны кино наадмаас цоо шинэ кинонуудыг онцолдог "Golden Camera" шагналыг хүртжээ.
Натали Портман киноны нээлтийн арга хэмжээнд зориулж зааны ясан өнгөтэй Dior-ын даашинз сонгосон харагдлаа. Түүнээс гадна, Молли Рингоулд, Панио Гинополус ба Колби Минифи нар хүрэлцэн ирсэн байна.