Хайх

Net-a-Porter цайллагын зочид ба Эрин Лаудер

Net-a-Porter цайллагын зочид ба Эрин Лаудер

Шинэ түвшинд гарлаа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Эрин Лаудер өөрийн брэндийг Net-a-Porter цахим тавцанд нэвтрүүлсэнтэй холбогдуулан өнгөрсөн баасан гарагт Хэмптонсд beauty-breakfast зохион байгууллаа

Гоо сайхны Estée Lauder компанийн өв залгамжлагч домогт эмээгийнхээ үлдээсэн байшинд зочдоо хүлээн авлаа. "Байшин доторхыг бид бараг өөрчлөөгүй. Жишээ нь эмээгийн хайртай зургууд болон гайхалтай шаазан эдлэл хадгалагддаг байсан хятад хэв маягтай цэнхэр-цагаан танхим ямар ч өөрчлөлтгүй, хэвээрээ үлдсэн. Бид бүгдийг нь хадгалахыг хүссэн юм" гэж Эрин хэллээ.

Эсте Лаудерын ач охин удаан хугацааны турш брэндийн бүтээлч захирлын албан тушаал хашиж, багц хувьцаа эзэмшдэг байсан юм. 2012 онд тэрбээр өөрийн гэсэн Aerin брэндийг үүсгэн байгуулсан билээ. Түүний брэнд гоо сайхан, гоёл чимэглэл, гутал болон интерьерийн эд зүйлс бүтээдэг. Харин гурван жилийн дараа тэр дараагийн алхмаа хийж, Net-a-Porter дээр Aerin гоо сайхны цувралыг гаргалаа. Одоохондоо вебсайт дээр зуны цуглуулгын тал хэсэг нь буюу Waterlily гэх үнэр оруулсан ус, уруул өнгөлөгч худалдаалагдах юм байна.

Эрин Лаудерт баяр хүргэхээр 35 гаруй зочид ирсний дунд Net-a-Porter-ын захирал Элисон Лоэнис, Porter сэтгүүлийн гоо сайхны хэлтсийг хариуцсан захирал Ньюби Хэндс болон бусад эрхэм зочид байлаа.

Net-a-Porter цайллагын зочид ба Эрин Лаудер (фото 1)

Net-a-Porter цайллагын зочид ба Эрин Лаудер (фото 2)

Net-a-Porter цайллагын зочид ба Эрин Лаудер (фото 3)

Net-a-Porter цайллагын зочид ба Эрин Лаудер (фото 4)

Net-a-Porter цайллагын зочид ба Эрин Лаудер (фото 5)

Net-a-Porter цайллагын зочид ба Эрин Лаудер (фото 6)

Net-a-Porter цайллагын зочид ба Эрин Лаудер (фото 7)

Net-a-Porter цайллагын зочид ба Эрин Лаудер (фото 8)

 

цааш үзэх