Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид
Delpozo, DKNY, Boss, Michael Kors
Нью-Йоркийн загварын долоо хоног амжилттай болж өндөрлөлөө. Загварын марафон Лондонд үргэлжлэхээс өмнө Нью-Йоркийн загварын долоо хоногийн сүүлийн өдрүүдийн зочдыг харцгаая
Нью-Йорк дахь загварын долоо хоногийн сүүлийн өдрүүдэд Delpozo, Michael Kors, DKNY, Boss Women зэрэг брэндүүдийн загварын танилцуулга болж дууслаа. Delpozo-гийн гол зочдоос дурьдвал Мирослава Дума, Оливия Палермо болон бусад алдартнууд цуглажээ. Харин DKNY брэндийн загварын танилцуулгыг үзэхээр Блейк Лайвли, Лей Лезарк, Элвис Преслигийн зээ охин Райли Кио зэрэг зочид очсон байна. Мэдээж загварын долоо хоногийн танилцуулга бүрийн урд эгнээнд Анна Винтур, Карин Ройтфельд болон Стефано Тонки тэргүүтэй зочид тухладаг билээ. Мөн Руни Мара, Кайли Женнер, Эмили Ратаковски гэх зочид ч ирсэн харагдана.