Хайх

Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав?

Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав?

Ази үсний онцлогт тохирсон Illumina Color Japan мэргэжлийн үсний будаг ашиглажээ

Text: Б.Энххүслэн


Үс арчилгааны өндөр чанартай, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн монголын хэрэглэгчдэд санал болгодог Wellbee компанийн зүгээс “Korean color collection” арга хэмжээг зохион байгууллаа

Дэлхий даяар үсний стилистүүд болон гоо сайхны салонууд ямар бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдгийг та мэдэх үү? Энэ бол Германы алдарт Wella брэнд юм. Энэ нь тэдний өндөр чанар, өргөн сонголт, шинээр харшил үүсгэдэггүй орц, байгальд ээлтэй бодлого хэрэгжүүлдэгтэй салшгүй холбоотой. Тус брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч нь Wellbee компани юм.

Wellbee-гийн зүгээс дэлхийн брэндүүд санал болгохоос гадна үйлчлүүлэгч, үсний стилистүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг. Иймд тэд хэдхэн хоногийн өмнө “Korean color collection” шинэлэг концепц бүхий арга хэмжээг Шангри-Ла зочид буудлын Paris Beijing танхимд зохион байгуулсан билээ. Арга хэмжээний хүрээнд Wella-гийн Ази дахь бүсийн топ стилист, Jade Beauty салоны үүсгэн байгуулагч Ким Сан Хи хүрэлцэн ирж монгол охидын дүр төрхийг Wella Professionals-ын Illumina Color Japan будаг ашиглан хувиргаж, сүүлийн үеийн тренд хааш чиглэж байгааг монгол мэргэжлийн үсчдэд танилцууллаа. Illumina Color Japan будаг нь Ази хүмүүсийн үсний онцлогт тохируулан Япон улсад тусгайлан гаргаж авсан гэдгээрээ онцлог билээ.

Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 1)
Ким Сан Хи
Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 2)
Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 3)

Хүнийг би анх хараад дийлэнхдээ нүүр царай, хувцаслалт, аль эсвэл ерөнхийд нь нэг аждаг бол Ким Сан Хи стилист танхимын хаалгаар орж ирэхэд бүх анхаарал минь шууд л түүний үсэнд төвлөрсөн. Байж боломгүй гэмээр маш торгомсог, намирсан үсийг зөвхөн фотошоп ашигласан рекламын зураг авалт дээрээс харах боломжтой гэж эндүүрч явжээ. Буруу ойлгож байсныг маань Ким Сан Хигийн хувиргасан таван моделиуд гарч ирснээр бүр л батлаад өгсөн. Тэдний дүр төрхийг өмнө байснаас нь дорвитой өөрчилсөн ч үсний засалт эв хавгүй болоогүй, эрүүл намирсан байдлаа алдалгүй гялалзаж байв. 


Моделиудын хувирлаас ажихад стилистийн гаргаж буй үсний хэлбэр болон өнгөнөөс шалтгаалан үс гэдэг зүйл нь нүүр царайгаа далдлах хөшиг болох уу, аль эсвэл нүүрний хэлбэрийн давуу талыг улам тодруулах толь болох уу гэдэг нь шийдэгдэж байлаа.


Ким Сан Хигийн хийсэн хувиргалтууд дунд Block Cut техникээр зассан задгай тавихдаа урт үстэй мэт, харин боосны дараа богино болж өөрчлөгддөг засалт, мөн Round Layer буюу нүүрний хэлбэрийг мэдэгдэхүйц жижиг харагдуулдаг дугуйлж шатлах техник анхаарал татсан юм. Хамгийн чухал нь үс будахад хүссэн шиг өнгө гарахгүй байх, натурал бус харагдах зэрэг монголчуудын өмнө түгээмэл тохиодог асуудал Illumina Color Japan будгийн ачаар шийдэгджээ.

Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 4)
Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 5)
Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 6)
Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 7)

Үүний дараа Монгол дахь Wella-гийн сургагч багш нар болох "Khulan" салоны стилист А.Хулан, "Erka Hair and Beauty" салоны стилист A.Эрдэнэпунсалмаа нар өөрсдийн хувиргасан моделиудыг танилцуулсан билээ. Эрка стилистийн сонгосон модель албинос буюу төрөлхийн цайралт ихтэй үстэй байсан бөгөөд тэдгээр хэсгийг сорлосон онцлог будалт үзүүлсэн юм.

Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 8)
"Khulan" салоны захирал А.Хулан
Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 9)
"Erka Hair and Beauty" салоны захирал A.Эрдэнэпунсалмаа

Арга хэмжээний төгсгөлд Ким Сан Хи Reverse Layer гэх шаталгаатай хэр нь үс уртаараа үлддэг шинэ техникийг модель дээр шууд хэрэгжүүлэн харуулсан билээ. “Би үйлчлүүлэгчийнхээ үсийг урд талаас нь эхэлж тайрдаг. Ингэснээр тэд эцсийн үр дүнг гэнэт харан цочирдолгүйгээр үс тайрч дуусан дуустал өөрийн төрхдөө дасах боломжтой байдаг” хэмээн түүний хэлсэн үгнээс үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл санаа, өөртөө итгэх итгэлийг өргөх чимхлүүр зүйлс дээр анхаардаг болох нь илэрхий байсан юм.

Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 10)
Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 11)
Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 12)
Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 13)
Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 14)
Солонгосын мэргэжлийн үсний стилист монгол охидын дүр төрхийг хэрхэн хувиргав? (фото 15)

Wella Professionals Mongolia

Хаяг: Шангри-Ла молл, 2 давхарт

Утас: 77117171

Facebook: Wella Professionals

Instagram: @wella_mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх