Хайх

Оффис дээрээ стрессдэхгүй байхын тулд хэрэгжүүлэх 7 алхам

Оффис дээрээ стрессдэхгүй байхын тулд хэрэгжүүлэх 7 алхам

Ажил дээрээ ч эерэг байцгаая

Text: Buro.Mongolia


Юунд ч санаа зоволгүйгээр зуны амралтаараа амгалан тайван амарч байсан бол эргээд ажлын горимдоо орох цаг иржээ. Тэгвэл ажлын өдрүүдэд хэрхэн тайван байдлаа хадгалж, стресс багатай ажиллах вэ? 

Зөв ургамалтай цай уух

"Стресст орсон үед бидний ходоодны булчингууд агшиж улмаар бүх биед хурцадмал байдал үүсгэдэг" хэмээн ароматерапи болон эрүүл мэндийн мэргэжилтэн Ирина Кушнир хэлсэн юм. Хэрэв эрхэлдэг ажил тань таныг их сандралд оруулдаг бол ердийн цай болон кофегоо ургамлын гаралтай цайгаар орлуулж үзээрэй. Жишээлбэл алтан товч цэцэг болон цагаан гаа нь хоол боловсруулах системийг тайвшруулж, уур уцаарыг бууруулдаг талтай тул эдгээр ургамлуудыг агуулсан цайг илүүд үзэхийг зөвлөж байна.

Оффис дээрээ стрессдэхгүй байхын тулд хэрэгжүүлэх 7 алхам (фото 1)

Амьсгалын дасгал хийх

Амьсгалын гимнастикийн мэргэжилтэн Брайан Гесси дараах хялбар бөгөөд үр дүнтэй амьсгалын дасгалуудыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

  • Хамраараа хэд хэдэн удаа маш удаанаар гүнзгий амьсгаа аваад амаараа зөөлөн гаргаарай.
  • Дахин уг үйлдлийг давтаж хийгээд гараа цээжин дээрээ тавиад дараа нь элгээ тэвэрч, тохойгоо гэдэс рүүгээ доошлуулаарай.

Хүссэн тоогоороо гүйцэтгэж болох юм шүү. Та амьсгаагаа чанга авиатай гаргаваас дасгал илүү мэдэгдэхүйц үр дүн өгөх болно. Хэрэв авиа гаргахаас эмээж байгаа бол дасгалаа хүнгүй орчинд хийгээрэй.

Оффис дээрээ стрессдэхгүй байхын тулд хэрэгжүүлэх 7 алхам (фото 2)

Байгалийн үнэртнүүд ашиглах

Чухал бөгөөд хүнд хэцүү хэлэлцээрт орохоосоо өмнө хэдхэн дусал зандан модны тосыг хувцас эсвэл арьсандаа түрхээд үзээрэй. Ароматерапигийн мэргэжилтэн Роберт Тиссерандын хэлж буйгаар зарим байгалийн гаралтай үнэр нь хүнийг тайвшрахад тусалдаг байна.

Оффис дээрээ стрессдэхгүй байхын тулд хэрэгжүүлэх 7 алхам (фото 3)

Хэсэг хугацааны завсарлага авах

Стресс маш хурдан үүсдэг бөгөөд үүнээс нэн даруй ангижрах хэрэгтэй юм. Тийм учраас стресс үүсэхээс сэргийлж цаг тутамд өөртөө бага зэргийн амралт өгч хэвшээрэй. Хамт ажилладаг хүнтэйгээ ажлын бус сэдвээр ярилцаж, цэвэр агаар амьсгалангаа гадуур хэдхэн минут алхаарай. Эдгээр аргууд нь таныг тайвшруулж, цовоо сэргэлэн байдалтай ажилдаа эргэн орох боломжийг олгоно.

Оффис дээрээ стрессдэхгүй байхын тулд хэрэгжүүлэх 7 алхам (фото 4)

“Үгүй” гэж хэлж сурах

Сэтгэл зүйч болон "Хүч ба мэргэн ухаан: Эмэгтэй хүний ​​шинэ арга зам" номын зохиолч Присцилла Маротта "Эмэгтэйчүүд хувийн хил хязгаартай холбоотой асуудалтай их тулгардаг. Үүний гол шалтгаан нь хүмүүсийн урмыг хугалахыг хүсэхгүйд, мөн бусдад илүү сайн харагдахыг хичээдэгт оршдог" хэмээн хэлсэн байдаг. Тиймээс ямар нэгэн чухал даалгаврыг бие даан хүлээж авахаасаа өмнө давуу болон сул талыг нь сайтар тунгаах хэрэгтэй юм. “Үгүй” гэж хэлж сурахын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй сонирхохыг хүсвэл энд дарж танилцана уу.

Оффис дээрээ стрессдэхгүй байхын тулд хэрэгжүүлэх 7 алхам (фото 5)

Ажлын ширээнийхээ ард дасгал хийж хэвших

Ихэнх хүмүүс урт хугацааны туршид компьютерын ард суудаг учраас хүзүү болон нурууны булчингууд нь чангардаг байна. Энэхүү асуудалтай тэмцэхийн тулд дараах хялбар дасгалыг хийх боломжтой юм.

  • Хоёр мөрөөрөө урагш хойш гурван удаа тойргон хөдөлгөөн хийх.

Уг дасгал маш хялбар бөгөөд цагаас тань хумслахгүй билээ.

Оффис дээрээ стрессдэхгүй байхын тулд хэрэгжүүлэх 7 алхам (фото 6)

Эфирийн тосыг чийгшүүлэгч тостой хольж хэрэглэх

Та өөрт байдаг дурын биеийн чийгшүүлэгч тосондоо эфирийн тосыг нэмж өгөөрэй. Мэргэн цэцгийн эфирийн тос нь биеийн булчингуудыг тайвшруулдаг талтай бол лаванда болон бергамот нь сэтгэл хөдлөлийг тэнцвэржүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Оффис дээрээ стрессдэхгүй байхын тулд хэрэгжүүлэх 7 алхам (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх