Хайх

Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club

Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club

Text: Б.Энххүслэн


Оффисын ширээний ард суугаад ярилцахад хэтэрхий албаны уур амьсгалтай, гадагш “нэг газар” олоод сууя гэхээр чанга хөгжимд сатаарч тавгүйтэх талтай гээд бизнес болон түншлэл давхацсан уулзалт хийх тохиромжтой газар олоход бэрх байх нь бий. Тэгвэл бид эдгээр асуудлыг шийдэж чадах Miners Club-ыг онцолж байна. Дан ганц ажлын чанартай ч гэлтгүй найз нөхдөөрөө тайван, тухлаг орчинд аминчхан яриагаа өрнүүлэх хүсэлтэй хүн бүр Miners-ыг зорин очих боломжтой.


Miners Club

Miners Club нь Зайсангийн тойруугийн MM property барилгын зургаадугаар давхарт байрладаг. Хэт их олны хөлд дарагддаггүй атлаа хотын төвөөс тийм ч зайдуу биш тул тун тохиромжтой байршилтай. Зургаадугаар давхарт хүрч очин Miners-ын хаалгаар ороход дулаан шаргал, нүд өвтгөөгүй бүүдгэр гэмээр гэрэлтэй намуухан хөгжим эгшиглэсэн танхим угтан авсан юм. Интерьерийн хувьд бор өнгө давамгайлсан харагдах бөгөөд хуучны сонгодог хэв маяг болон модерн хээнцэр стиль тэнцвэртэйгээр энд хосолжээ. Дийлэнх декоруудыг модоор хийсэн байх ба сонгодог дизайн нь нүдэнд тороогүй, дулаан мэдрэмж төрүүлнэ. Амтлах мэдрэмжийг бусниулахааргүй зөөлөн үнэр, удаан хугацаагаар суухад тавгүйтүүлэхгүй тасалгааны тохиромжтой хэм, тухлаг сандал, ширээ сандал хоорондын зохистой өндөр гээд деталь бүр нь хэрэглэгчдийнхээ сэтгэл зүйг бодолцон бүтээгджээ. Халтихан ороод, түргэхэн хоолоо идэхээс залхсан бол Miner Club-д саатан тэдний бий болгосон уур амьсгалыг нэг бүрчлэн мэдрээрэй.

Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 1)
Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 2)
Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 3)

Miners Club-ын концепц

Mine гэдэг нь англи хэлнээс орчуулбаас олборлох гэсэн утгатай. Хүн бүр амьдралдаа өөрийн гэсэн түүхийг бүтээж, адал явдал эрж хайж байдаг. “Mine your feeling” буюу мэдрэмжээ олборло, “mine your taste” буюу амтлах мэдрэхүйгээ олборло гэсэн утгыг нь эрхэмлэн тус нэрийг өгчээ. Та Miners Club-аар дамжуулан өөрийн хүсэл сонирхлоо эрж хайж, олборлоорой. 

Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 4)

“Чанаргүй виски уухад амьдрал хэтэрхий богино”

Miners нь виски болон сигар клаб гэж явдаг. Тэд бурбон, Ирланд, Шотланд, Япон, Теннесси, хөх тарианы зэрэг нэр төрлийн нийт 52 янзын вискиг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог билээ. Miners-ын зүгээс бие даан хөгжиж буй виски уух соёлыг түгээх зорилготой тул масс үйлдвэрлэлтийн вискинээс түрхэн ч болов холдохыг хүссэн хүн бүр эндээс шинэ амтыг нээж илрүүлэх боломжтой.

Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 5)
Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 6)
Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 7)

Амттай хоол

Дийлэнх хүмүүс хоол шинэ байх тусмаа сайн гэж боддог ч энэ нь бүх төрлийн хүнсэнд хамаардаггүй билээ. Учир нь үхрийн махыг зөв аргаар хадгалах тусам бүтцийн хувьд илүү зөөлөн болдог давуу талтай бөгөөд стейкны махыг ихэвчлэн хуурай, нойтон гэсэн хоёр төрлийн аргаар бэлтгэдэг байна. Харин сүүлийн үед butter-aging буюу цөцгийн тосонд сэврээх арга эрэлттэй болоод байгаа юм. Тус аргыг хэрэгжүүлэхэд багагүй цаг хугацаа, чадвар, туршлага хэрэгтэй байдаг. Тэгвэл Miners Club-ынхан цөцгийн тосонд 90 хоногийн турш сэврээсэн стейкээр хэрэглэгчдэдээ үйлчилж байна. Мөн тэд цэсдээ багтсан бүх хоол хүнснийхээ материалыг албан ёсны нийлүүлэгчдээс татан авдгаа бидэнд дуулгасан билээ.

Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 8)
Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 9)
Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 10)

Тав тух

Miners Club нь хэрэглэгчдийнхээ тав тухыг өөрсдийнх нь хаалгаар нэвтрэн орсон цагаас биш, харин автомашинаа байрлуулах мөчөөс нь эхэлж хангадаг. Тиймээс та автомашины зогсоолтой эсэх дээр санаа зоволгүй шууд Miners-ыг зорих боломжтой. 

Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 11)

+30 градусын хэмийг таашаах террас

Саяхнаас Miners Club өөрсдийн террасаа ашиглалтад оруулсныг дуулгая. Монгол оронд маань удаан хүлээлгэсэн урин дулаан цаг айлчлан ирсэн тул буцчихаас нь өмнө террас дээр сууж задгай орчинд хоол идэж, коктейль ууж суух тансаглалаа мэдрээд аваарай. Miners-ын террас хэт олон хүн цугларсан, аль эсвэл ширээнүүд нь бөөрөөрөө шүргэлцэхээ шахсан жижиг хэмжээтэй биш тул дотнын хүмүүстэйгээ цомхон явж байгаа бол их тохиромжтой санагдсан. Мөн үзэгдэх орчин, халуун орныг санагдуулам ногоон өнгө давамгайлсан декорууд террасын орчныг таатай болгож байлаа.

Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 12)
Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 13)
Албан уулзалт, аминчхан яриагаа хаана өрнүүлэх вэ?: 187 төрлийн уух зүйлийн сонголттой Miners Club (фото 14)

Miners Club

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн тойруу, MM Property, 6 давхар

Утас: 95999949

Facebook: Miners Club

Instagram: @miners.whiskeyclub

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх