Алдартнууд өглөөний цайндаа юу иддэг вэ: Эрүүл сонголтууд
Ногоон смүүти, шар тос, авокадо болон бусад
Мэргэжилтнүүдийн тусламжтай үргэлж хамгийн эрүүл хоолны дэглэм баримталж, хамгийн сүүлийн үеийн веллнесс трендүүдийн талаар бүрэн мэдээлэлтэй байдаг бидний хайртай алдартнууд өглөөгөө эрч хүчээр дүүрэн, эрүүл эхлүүлэх үүднээс дараах хоол хүнсийг хэрэглэдэг байна.
Каролина Куркова
Супермодель Каролина Куркова "өглөөний цайг өөртөө зориулж, үдийн хоолыг найзтайгаа хувааж, оройн хоолыг дайсандаа өг" гэх алдарт дүрмийг баримтлан өглөөдөө ногоо, ургамлаар баялаг хуурсан өндөг эсвэл шинэхэн жимс, жимсгэнэ, самар, гранолагаар баялаг "тарагтай аяга" (yoghurt bowl) иддэг байна. Харин үдээс хойш тэрээр гүзээлзгэнэ, нэрс, гадил, бүйлсний тос, наргил модны сүү болон нунтаг уураг агуулсан эрүүл смузигээр энергиэ цэнэглэдэг гэнэ.
Женна Деван
"Би олон жилийн өмнөөс эхлэн өглөөний цайндаа зөвхөн ногоон смүүти ууж эхэлсэн. Смүүтийгээ бууцай, буржгар байцаа, нимбэг, алим, гадил, хар кунжутын үр, сагамхай загасны элэгний тосоор бэлтгэдэг. Энэ арга нь миний арьс, галбир, энергийн түвшин зэрэгт гайхалтай өөрчлөлт оруулсан шүү. Хүн бүрт зөвлөх байна" хэмээн Женна Us сэтгүүлд 2018 оны тавдугаар сард ярьж байсан билээ.
Зои Салдана
Зои төрснийхөө дараа 30 кг жин хасахдаа 80/20 дүрэм буюу өдөрт 80% эрүүл, 20% тийм ч тэжээллэг бус хүнс хэрэглэх аргыг хэрэгжүүлсэн юм. Түүний өглөөний цай ихэвчлэн ногоон шүүс, авокадо зэргээс бүрдэх бөгөөд өдрийн турш хөнгөн зууш идмээр санагдах үедээ амталсан попкорн иддэг байна.
Жулиан Хю
Жулиан Хю өөрийн бүжигчний төгс галбирыг хадгалахын тулд өглөөний цайндаа чанасан өндөг, улаан лооль, авокадо идэх дуртай билээ.
Кейт Хадсон
Тэрээр зарим өдрүүдэд өглөөний цайгаа алгасдаг ч боломж бүрдвэл аль болох ногоон шүүс эсвэл уурагны шейк уудаг байна.
Кристен Белл
Кристен Белл өглөө бүрийг өндөгний цагаан, бууцай, улаан лооль болон feta бяслагаар эхлүүлдэг.
Элизабет Хёрли
Өөрийгөө дотор болон гаднаасаа эрүүл байлгахын тулд Элизабет Хёрли өдрийн турш идэх аливаа хоолныхоо талыг ногоо, ургамал ба жимс байхаар тооцоолон хийдэг байна. Тэрээр энэ дүрмээ өглөөний цайндаа ч бас хэрэгжүүлдэг бөгөөд өглөөдөө овьёосыг гадил ба жимсгэнэтэй хольж идэх дуртай гэнэ.
Жессика Алба
Жүжигчин бүсгүй мөн л өглөө бүр эрүүл смүүти бэлтгэж уудаг байна. Ингэхдээ тэрээр авокадо ба бүйлсний сүү түлхүү ашигладаг ажээ.
Лиа Мишель
Лиа Мишель огт мах иддэггүй тул өглөөний цайндаа ихэвчлэн авокадотой шарсан талхыг уургаар баялаг өндөгний хамт иддэг байна. Тэрээр заримдаа мөн хуурсан ногоо идэх дуртай бөгөөд ингэхдээ брокколи, буржгар байцаа ба сармаг байцаан дээр маалингын үр нэмж амтлаад, жигнэж иддэг байна.
Келли Роуленд
"Би өндөгний цагаан, бууцай, наранд хатаасан улаан лооль болон ямааны бяслагт маш дуртай. Өглөөдөө ихэвчлэн эдгээр хүнсийг омлет эсвэл фриттата болгон иддэг. Мөн өдрийн турш маш их хэмжээний ус уудаг" хэмээн дуучин бүсгүй хэлж байжээ.
Хайди Клум
"Би өглөөг овьёос ба жимс, ногоон смүүти болон өндгөөр эхлүүлэх дуртай. Гэхдээ зарим өдрүүдэд алимтай шарвин бодож сэрдэг шүү. Ингэхдээ мэдээж шарвингаа бэлэн бэлдмэлээр биш, өөрөө хийж иддэг" хэмээн Хайди хуваалцжээ.
Блейк Лайвли
Блейк наргил модны самрын тосонд өндөг, ногоо хуурч идэх дуртай бөгөөд бүр их өлссөн үедээ овьёосыг жимсээр амтлан иддэг байна.
Жессика Бил
Жүжигчин бүсгүйн хамгийн дуртай өглөөний цай нь палео дэглэмээр бэлдэж, бүйлсний масло эсвэл зөгийн балаар амталсан шарвин аж.
Кортни Кардашьян
Кардашьян гэр бүлийн гишүүн Кортни өглөө бүр хоосон ходоод дээр цайны халбага шар тос хайлуулан уудаг байна.