
Баярын цэс: Оргилуун дарстай коктейльны жорууд
Оргилуун дарсыг зүгээр л дангаар нь уухаас уйдсан, баярын цэсээ зохиож амжаагүй байгаа эсвэл зүгээр л шинэлэг амт туршиж үзэх дуртай уншигчиддаа эдгээр жорыг зориулж байна.
1. Гадилтай коктейль

Орц:
- 30мл гадилын нухаш
- 30мл гадилын ликер
- 30мл апероль
- 100мл просекко
- 50мл сода ус
Хэрхэн бэлтгэх вэ?:
Гадилын нухаш, апероль болон гадилын ликероо холин хундагандаа хийгээд дээрээс нь оргилуун дарсаа дүүртэл хийнэ.
2. Hugo коктейль

Орц:
- 60мл оргилуун дарс
- 10мл лаймны шүүс
- 10мл ликер
- Сода ус (амтандаа тохируулна)
- Гааны навч
Хэрхэн бэлтгэх вэ?:
Бүх орцоо холиод хундагандаа аягалаад гааны навчаа хийнэ. “Hugo”-г дарсны хундаганд уудаг болохыг анхаараарай.
3. Mimosa коктейль

Орц:
- 50 мл жүржийн шүүс
- 100-150мл оргилуун дарс
- 10-15 мл ликер
Хэрхэн бэлтгэх вэ?:
Эхлээд апельсины шүүсээ оргилуун дарстайгаа холиод дээрээс нь ликероо нэмнэ. Чимэглэх үүднээс бөөрөлзгөнө ашиглах боломжтой.
4. Champagne Pick-me-Up

Орц:
- 30мл коньяк
- 40-45мл жүржийн шүүс
- 100мл оргилуун дарс
- 10мл анар жимсний шүүс
Хэрхэн бэлтгэх вэ?:
Коньяк, жүржийн шүүс, анар жимсний шүүсээ холиод хундагандаа аягална. Дээрээс нь оргилуун дарсаа дүүртэл нь нэмээд гүзээлзгэнэ эсвэл бөөрөлзгөнөөр чимнэ.
5. Ritz коктейль

Орц:
- 30мл коньяк
- 20мл куантро ликер
- 15мл ликер
- 20мл нимбэгний шүүс
- 100мл ягаан оргилуун дарс
Хэрхэн бэлтгэх вэ?:
Оргилуун дарсаар бусад орцоо холиод хундагандаа аягалсны дараа дээрээс нь оргилуун дарсаа дүүртэл нь хийнэ. Сүүлд нь жүржийн амин тос хийн шатаах боломжтой. Ингэснээр коктейлын амт илүү чанга болдог байгаа.