Хайх

Бид Улаанбаатар хотын хамгийн олон хоолны сонголттой бас амттай \"Буфет Бранч\"-ыг оллоо

Бид Улаанбаатар хотын хамгийн олон хоолны сонголттой бас амттай "Буфет Бранч"-ыг оллоо

Цэсэд сүши роллоос эхлээд паста хүртэлх олон төрлийн хоолнууд бий

Text: Buro.Mongolia


Орчин үеийн ачаалалтай, завгүй амьдралын хэмнэлд гэр бүлийн гишүүддээ анхаарал хандуулан, цаг заваа зориулах нь аз жаргалтай, тэнцвэртэй амьдралын хэв маягийн үндэс болж өгдөг. Үүний хамгийн эхний алхам бол мэдээж гэр бүлтэйгээ өглөөний хоол эсвэл үдийн зоогоо хамтдаа зооглон, халуун дотно уур амьсгал бүрдүүлэх юм. Хэрэв та амралтын өдрүүдэд гэр бүл, ойр дотны хүмүүсээ амттай хоолоор дайлах тав тухтай ресторан хайж байгаа бол анхаарлаа хандуулаарай! Шангри-Ла зочид буудлын Кафе Парк ресторанд Ням гараг бүр "Буфет Бранч" гарч эхэллээ. Цэсэд тус рестораны нэрийн хуудас болсон Монгол болон олон улсын зоогуудаас гадна хэд, хэдэн төрлийн шинэ хоолны булангууд нэмэгдсэн байна.

Кафе Парк рестораны зочид омлет, шинэхэн салат, хүйтэн зууш, бяслагны цуглуулгаас эхлээд ролл, сүши, карри, лакса зэрэг Ази зоогууд, паста, загас болон бусад Европ хоолнууд, төрөл бүрийн шарсан мах, шинэхэн талх, нарийн боовнуудаас сонгон зооглох боломжтой. Мөн хүүхдүүдэд зориулсан хоолны булан нээгдэж, тэдэнд тусгайлан боловсруулсан хөтөлбөр явагдах болно. Үүнээс гадна хүн бүхний дуртай амттаны булан өргөжиж илүү олон амттан нэмэгдсэн байна.

"Буфет Бранч" нь Ням гараг бүр өглөө 11:30-аас оройн 17:30 цаг хүртэл зочдод нээлттэй. Үнийн хувьд том хүн ₮56,000, 6-12 насны хүүхэд ₮28,000 бол 5 ба түүнээс доош насны хүүхэд үнэ төлбөргүй амтат хоолнуудыг зооглох боломжтой.

Шангри-Ла Зочид Буудал

Хаяг: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 19
Утас: 77029999
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх