Хайх

Чухал асуулт: Гараараа идэх үү, идэхгүй юу?

Чухал асуулт: Гараараа идэх үү, идэхгүй юу?

Рестораны шүүмжлэгч Светлана Кесоян ярьж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Бюро 24/7-д рестораны шүүмжлэгч Светлана Кесоян гудамжнаас рестораны гал тогоонд шилжсэн хоолнуудыг хэрхэн гараараа идэх тухай ярьж байна

Бүх зүйл анх бургерээс эхэлсэн гэж хэлж болно. Тэд аажмаар боловч тууштайгаар хэнд ч анзаарагдахгүйгээр хоолны салбарыг эзэлж орхилоо. Хүмүүс бүр анх сүши идэх гэж яаж толгойгоо гашилгаж байснаа ч мартжээ. Тэгвэл саяхан л сүшийг аль талаар нь буурцгийн сүмсэнд дүрж идэх тухай маргаан хэзээ ч дуусашгүй мэт санагдаж байв. Сүмсийг загас эсвэл өөр ямар нэг далайн бүтээгдэхүүнтэй талаар нь дүрэх бөгөөд харин будаанд огт хүрэх ёсгүй (эсрэг тохиолдолд тогоочийн бүх чармайлтыг үгүй хийнэ). Энэ бүх хэлэлцүүлэг үнэхээр инээдтэй харагдаж байсан юм. Ширхэг ч будааг норголгүйгээр сүмсэнд дүрж идэх миний хувьд үнэхээр хэцүү байсан бөгөөд яг энэ шалтгаанаар олон хүн сашимийг илүүд үздэг байх. Гэхдээ тоглоом, шоглоомоо орхиод нухацтай авч үзвэл, савхаар сүшийг зөв талаар нь харуулахад ахин, дахин суралцах хэрэгтэй. Аз болж бүсгүйчүүдэд энэ илүү хялбар байх болно. Учир нь япончууд тэдэнд сүшийг гараар идэхийг зөвшөөрдөг.

Харин америкийн "Гуалиг биеийн төгсгөл" гэдэг уриатай бургерын хувьд бүх зүйл маш энгийн. Юуг ч юунд ч дүрэх шаардлагагүй. Эргүүлэх ч хэрэггүй. Бүх зүйл аль хэдийнэ дотор нь байгаа. Гагцхүү бургерын доторх нь хамгийн тохиромжгүй үед сугарч гарч ирээд байдаг. Сүмс нь энгэр дээр дусална. Дарсан өргөст хэмх нь ширээн дээр унана. Хайлсан бяслаг нь тагнайд наалдана. Салатны навч болон бургерыг хоолны урлагийн бүтээл болгодог вьетнам халгай гэх мэт нарийн орц, бүтээгдэхүүний талаар яриад ч хэрэггүй. Хамгийн гол нь салатны навч, ишийг мартаж болохгүй. Яагаад гэвэл тэд шүдний завсар орж, өөрт тань мэдрэгдэхгүй ч ямар нэг зүйл хэлж эсвэл цатгалан царайгаар инээмсэглэх төдийд л хүн бүхэнд харагдах болно.

Чухал асуулт: Гараараа идэх үү, идэхгүй юу? (фото 1)

Хэрэв энэ бүх таагүй байдлыг хойш нь тавиад үзвэл бургер үргэлж л боловсон байдлыг хамгийн том зөрчигч байсаар ирлээ. Гэхдээ түүнээс татгалзах бие болон сэтгэлзүйн хүч нэг ч "гүнж"-д байгаагүй юм. Хэрэв чи нэг л удаа амсаад үзвэл түүнийг ахин, дахин идсээр л байх болно.

Одоо бургерыг яаж идэх вэ гэсэн чухал асуулт гарч ирж байна. Мэдээж гараараа! Бургер идэхээр хутга сэрээ барьсан хүн усан тэнэг шиг харагддаг. Бүх хэсгээр нь салгаж байгаад, дэс дараатай эсвэл бүр бүхлээр нь хазаад идэх нь таны л сонголт. Бургер хямдхан түргэн хоолны газраас нийслэлийн өндөр зэрэглэлийн "моод" болж байгаа ресторанд шилжиж ирмэгц л түүний араас гудамжны бүх хоолнууд цувран орж ирж байна. Дэлхийн өндөр зэрэглэлийн ахлах тогооч нар гүзээлзгэнэ ба хар хайгана загастай тапас, фуа-гратай хот дог болон бусад хачиртай талхнууд хэрхэн тэдний цэсэнд багтсаныг одоо бол санах ч үгүй биз. Би Бенедикт өндөг болон халуун каашинд шинэхэн маникюртай хуруугаа дүрэхийг уриалаагүй шүү! Энэ нь нэгдүгээрт аюултай, бас муухай харагдана.

Чухал асуулт: Гараараа идэх үү, идэхгүй юу? (фото 2)

Би энд сэндвич, тапас, нугасны мах, давсалсан нимбэгтэй энэтхэг бин, брускетта, бао, сам хорхойтой вьетнам ороомогны талаар ярьж байна. Энэ бүх амттай хоолнуудыг ямар ч тохиолдолд хутгаар зүсч, сэрээгээр зоож болохгүй. Харин гараараа барьж байгаад, сүмсэнд нь дүрээд, хүссэн талаараа хазаж идэн таашаал авах хэрэгтэй. Та ажил хэргийн уулзалт дээр эсвэл болзоонд байх нь хамаагүй. Орчин үеийн гудамжны хоолны утга учир нь гараар идэхэд оршдог. Мөн эрүүл хоолны дуршилтай бүсгүйн дүрийг битгий мартаарай. Ийм бүсгүйн нүд нь гялалзан инээмсэглэж, өөрийгөө аз жаргалтай байна гэж мэдэрдэг. Тэр тавган дээр тавьсан шарсан тахиаг хараад, хутга сэрээний тухай боддоггүй бөгөөд шууд л нэг мөч салгаж аваад, гараараа барин зулгааж идэх болно. Та өөр ийм хуял тачаалыг хаанаас ч олж харахгүй шүү!

цааш үзэх