Elixir Coffee & Wine Bar: Урлагийн таашаал, Итали кофений амтыг нэг дороос мэдрэх боломж
Таны тухлах газар
Урин дулаан зун цаг Улаанбаатар хотод маань иржээ. Сэтгэл гэгэлзсэн эдгээр өдрүүдэд хотын хаа нэгтээ тухлан, кофе уунгаа хайртай хүмүүстэйгээ халуун яриа өрнүүлэхийг хүсч буй танд хамгийн тохирох газрыг бид оллоо.
Энэ бол Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт орших Elixir Coffee & Wine Bar юм. Европын аль нэг оронд ирсэн мэт тайван, дулаан мэдрэмж төрүүлэх энэхүү газар нээгдсэн цагаасаа хойш дээд зэргийн чанартай кофе болон хөнгөн дарсаар үйлчилдэг гэдгээрээ Улаанбаатарчууд дунд аль хэдийн танигдсан билээ.
Зочлох бүрт халуун дулаан, найрсаг уур амьсгалаар угтан авдаг Elixir амтлаг дарс, чанартай кофегоор үйлчлэхээс гадна хөнгөн төрлийн зуушыг ч бас санал болгодог байгаа. Тиймээс ойрын хугацаанд ажил хэргийн уулзалт, романтик болзоо, найз нөхдийн цугларалт товлохоор төлөвлөж байвал Elixir-ийг зориорой.
Италийн алдарт Kimbo брэндийн кофег Elixir-ээс
Түүнчлэн Elixir-ийн уур амьсгалаас гадна кофены амт чанар, үнэр илүү амтлаг, анхилуун болсон нь анзаарагдсан юм. Учир нь тэд 50 гаруй жилийн түүхтэй Италийн алдарт Kimbo брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар сонгогдож, Kimbo-гийн үрээр кофегоо бэлтгэдэг болохоо онцолсон юм. Сонирхуулж хэлэхэд АНУ, Канад, Япон, Австрали зэрэг дэлхийн 40 гаруй улсын алдартай кафе, ресторанууд Kimbo-гийн үрээр бэлтгэсэн кофег үйлчлүүлэгчиддээ хүргэдэг билээ.
Kimbo брэндийг ах дүү Рубино нар дээд зэргийн чанартай Итали эспрессог хүн бүрт хүргэх зорилгоор 1963 онд үүсгэн байгуулжээ. Тэрхүү зорилгодоо хөтлөгдөн хуурсан кофег шинээр нь хадгалах чадвартай савлах технологийг нээж, уг технологиор савласан кофены үрийг дэлхий дахинаа борлуулан, үнэхээр л Итали эспрессог дэлхий өнцөг булан бүрт хүргэж чаджээ.
Өдгөө Kimbo брэндийн кофе Итали төдийгүй дэлхийн шилдэг кофегоор нэрлэгддэг байна. Иймд Elixir Coffee & Wine Bar-ийг зорьсноор жинхэнэ Итали кофег амтлах боломжтой гэсэн үг юм.
Elixir зуны улиралд зориулсан шинэ менюгээ танилцуулж байна
Elixir кафе саяхан зуны улиралд зориулан гаргаж буй шинэ менюгээ танилцуулжээ. Энэхүү менюнд C аминдэм, антиоксидантаар баялаг цэвэр киви болон нэрс жимсний смүүти, мөстэй цай ба латте гээд халуун өдрүүдэд таныг сэрүүцүүлэх, эрүүл мэндэд тустай уух зүйлс багтсан байгаа.
Elixir Coffee & Wine Bar
Хаяг: Сүхбаатарын талбайн баруун хойд талд Монголын Үйлдвэрчний холбооны байр
Утас: 8018 0800