Итали зоогийн долоо хоногийг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна
Italian Feast with Chef Rinaldo
2015 оноос хойш уламжлал болсон Дэлхийн итали зоогийн долоо хоногийг Шангри-Ла зочид буудлын хамт олон Итали Улсын Элчин сайдын яамтай хамтран Кафе Парк буфет ресторандаа анх удаа зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн итали зоогийн долоо хоногийн гол онцлог нь Italian Feast with Chef Rinaldo нэрийн дор Итали улсаас зочин тогооч хүрэлцэн ирж, өөрийн гарын буюу жинхэнэ итали зоогоор та бүхэнд үйлчлэхэд оршиж байгаа юм.
Зочин тогоочоор оролцож байгаа, Итали улсын Наполи хотоос гаралтай Паскуале Риналдо нь одоогоор 2022 он болон 2023 онд Мишелинээр хүлээн зөвшөөрөгдсөн D’amore Capri рестораны Ерөнхий тогоочоор ажилладаг. Тэрээр хоол урлах нь өөрөө гүн ухаан хэмээн үздэг бөгөөд үүнийг илэрхийлэхийн тулд өөртөө дадал болгосон дараах гурван зарчмыг баримтлан ажилладгаа нуулгүй хэлснийг сонирхуулахад:
- Хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ дурлах,
- Сэтгэл татам хэр нь бусдаас өвөрмөц хоолыг урлах,
- Төсөөлшгүй амтаар гайхшируулах хэмээжээ.
Мөн тэрээр “Миний хувьд хоол хийх нь хоёр хүнийг эсвэл дэлхийн хүн төрөлхтнийг хоолоор дамжуулан нэгтгэх, хөгжүүлэх, аз жаргалтай байлгах, гайхшируулах зорилготой хамгийн чухал урлагийн нэгээхэн хэсэг юм. Хоол хийхийн өмнө анхаарах гол зүйлийн нэг нь хайр. Учир нь хоол хийх нь гэртээ ирсэн зочид эсвэл ресторанаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч нартаа өгч буй хамгийн том бэлэг” гэж бахархалтайгаар ярьж байна.
Та бүхэн түүнтэй танилцаж, хайр шингээсэн гарын зоогийг нь амталъя гэвэл 11-р сарын 25-ны өдрөөс 12-р сарын 3-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын Кафе Парк буфет ресторанд зохион байгуулагдах Italian Feast with Chef Rinaldo итали хоолны долоо хоногийг зориорой.
Тус өдрүүдэд Шангри-Ла зочид буудал буфет ресторандаа итали хоолны хэсгийг тусгайлан бэлдсэн байх юм байна. Ингэснээр хүрэлцэн ирсэн хүмүүст амтат итали зоог идэнгээ эрүүл орц, найрлагатай бүтээгдэхүүнийг ашиглаж хийсэн хоолны баялаг түүх, эрүүл мэндэд үзүүлэх ач тус, хоолны зөв дадал зуршлыг хэрхэн бий болгох, байгаль орчинд ямар нөлөөтэй зэрэг олон сонирхолтой мэдээллийг хоолны соёлоор дамжуулан хүргэхийг зорьж байгаагаа Маркетингийн албанаас нь тайлбарлалаа.
Та бүхэн үнийн мэдээллийн талаар Кафе Парк буфет рестораны сошиал хуудаснаас авч, захиалгаа өгөх боломжтой.
Кафе Парк
Утас: 7702 9999
Хаяг: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 19
Facebook: Cafe Park at Shangri-La
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт