Хайх

Амт болон өнгө: Pantone зуны кафе

Амт болон өнгө: Pantone зуны кафе

Тэр тод улааныг захиалъя

Text: Б.Амина


Зураг:

Зөвхөн Pantone кафед 9-р сарын 9-нийг хүртэл үргэлжлэx pop-up төсөлд амт, өнгө хоёр нэгдлээ

Лоуренс Гербертийн 1963 онд зохиосон Pantone өнгөний тогтолцоо нь Францын Ривьера эрэгт байрлах хоолны төслийн эхлэлийг тавьжээ. Бүхий л кафе ресторанд сайн хоол бүгд л адилхан хүнсний бүтээгдэхүүнээр хийгдэж байгаа. Харин эндэхийн гол онцлог нь тэднийг илүү өнгөлөг байдлаар харж, хүртэх юм. Та круассан идэхийг хүсвэл 16-0924 гэсэн дугаартай кодонд харгалзах өнгөтэй цаасан баглаатай ирнэ. Латте захиалбал 17-1227 гэж хэлж зөөгчид бичүүлэх хэрэгтэй. Энэ мэт кафены цэс бүхэлдээ Pantone өнгөний кодоор дүүрсэн ба үйлчлүүлэгч хоолноос илүү өнгийг таашаах боломжтой гэсэн үг юм. Кафед мөн л "өнгөлөг" хөнгөн зууш, салат, хавчуургатай талх ч бий. Эндэхийн хоолнууд тод, ассан өнгийн цар болон цаасан боодолтой худалдаалагддаг. Өнгөлөг төсөлд оролцохоор ирсэн зочид мөн суух сандлаа ч бас өнгөөр нь сонгоно. Шар ногоон эсвэл сүүн шаргал өнгийн суудал дээр тухалж аваад өнгөний амтыг мэдрэх өвөрмөц таашаалыг мэдрэх ямар байх бол? 

Амт болон өнгө: Pantone зуны кафе (фото 1)

Амт болон өнгө: Pantone зуны кафе (фото 2)

Амт болон өнгө: Pantone зуны кафе (фото 3)

цааш үзэх