Хайх

Пицца эрүүл мэндэд тустай: Хэрхэн эрүүл, амттай пицца идэх вэ?

Пицца эрүүл мэндэд тустай: Хэрхэн эрүүл, амттай пицца идэх вэ?

Сайхан мэдээ!

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хамгийн алдартай хүргэлтийн хоолны нэг болох пицца заавал эрүүл мэндэд хортой байх албагүй гэж Shape сэтгүүл мэдэгдэж байна. Эрүүл, амттай пицца идэхийн тулд хэдхэн дүрэм баримтлахад хангалттай

Наполигаас гаралтай энэхүү алдарт зоог нь  өнөөдөр дэлхий нийтийн хамгийн дуртай хоолны нэг болсон. Пиццаг бэлтгэхэд хурдан, амархан бас дэндүү амттай тул хүмүүс пиццаг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг түргэн хоолтой андуурах нь бий. Гэхдээ энэ бол маш том төөрөгдөл юм. Пицца таны эрүүл хоолны дэглэмд багтах бүрэн боломжтой. Хамгийн гол нь ямар пицца идэхээс л бүх зүйл шалтгаална. Хэт их бяслагтай, зузаан, хөвсгөр гурилтай, америк стилийн пицца яагаад ч эрүүл байж чадахгүй гэж Shape сэтгүүл онцолж байна.

Пиццаны давуу тал

Хэрэв та зөвхөн улаан лоолийн сүмс, моццарелла бяслагтай пиццанд дуртай бол та их зөв сонголт хийжээ. Учир нь ийм төрлийн пицца үнэхээр эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Shape сэтгүүлийн мэдээллэснээр сонгодог "Маргерита" пиццаны нэг зүсэм нь өдөрт хүний биед шаардлагатай уураг мөн кальцийн 20%-ийг хангадаг гэжээ. Харин улаан лоолийн сүмс нь C амин дэмийн гайхалтай эх үүсвэр болно.

Пицца эрүүл мэндэд тустай: Хэрхэн эрүүл, амттай пицца идэх вэ? (фото 1)

Гэртээ пицца хийж идэцгээе

Давсны хэрэглээгээ хянадаг хүмүүс гэртээ өөрийн гараар илүү эрүүл пицца бэлтгэж идэх нь зохимжтой. Үүний тулд пиццаг хийхдээ бүхэл үрийн нимгэн гурил, органик моццарелла бяслаг, оливийн тос ашиглан, ногооны топпингтой эсвэл дан улаан лоолийн сүмс, базиликтай сонгодог хувилбарыг туршиж үзээрэй.

Пицца захиалахад баримтлах дүрэм

Пицца идэхдээ жинхэнэ Италичуудын дүрмийг баримтлах хэрэгтэй. Үүний тулд уламжлалт, нимгэн, бага зэрэг шаржигнасан гурилтай, амтат чинжүү, мөөг, бууцай зэрэг ногооны хольцтой (топпинг) пицца захиалах хэрэгтэй. Мөн хэрэв та махгүй пиццаг жинхэнэ хоолонд тооцдоггүй бол тослог пепперонигийн оронд үхрийн мах, тахианы махан зайдас зэргийг сонгож болох юм. Ингэснээр та арай бага илчлэг авах болно.

цааш үзэх