Хайх

2019 оны шилдэг гацуур моднууд: Lego, бонсай болон бусад сонирхолтой бүтээлүүд

2019 оны шилдэг гацуур моднууд: Lego, бонсай болон бусад сонирхолтой бүтээлүүд

Энэ жилийн хамгийн сонирхолтой гацуур моднуудыг харцгаая

Text: Buro.Mongolia


Зураг:

Dezeen сэтгүүл олон улсын дизайнеруудын бүтээсэн, дэлхийн өнцөг бүрт байрлах хамгийн сонирхолтой гацуур моднуудыг сонгожээ. Шилдэг 10 гацуур мод дунд Lego тоглоомоор хийсэн, хатсан цэцэгсээр урласан гэх зэрэг төрөл бүрийн бүтээлч ажлууд багтаж байна.

Сараалжин гацуур

2019 оны шилдэг гацуур моднууд: Lego, бонсай болон бусад сонирхолтой бүтээлүүд (фото 1)

OuterEdit бүтээлч студи Сингапурын Millenia Walk худалдааны төвд нэгэн сонирхолтой гацуур модыг засжээ. Өнгө, өнгийн сараалжин блокуудыг давхарлан бүтээсэн энэхүү гацуурын доор зогсоход яг л Эйфелийн цамхаг доор байгаа мэт санагдах болно. Мөн энэ өнцгөөс харахад архитектур нь сонирхолтой байдлаар өөрчлөгдөж байгааг харах боломжтой.

Хатсан цэцэгс

2019 оны шилдэг гацуур моднууд: Lego, бонсай болон бусад сонирхолтой бүтээлүүд (фото 2)

Лондон хотод нийт найман төрлийн цэцгийн хатаамлаар хийсэн гацуур модыг олж харж болно. Энэхүү бүтээлийг McQueens Flowers студийн флористууд урласан байна. Энэхүү гацуур модонд ямар ч нэмэлт чимэглэл хэрэг болохгүй бөгөөд ерөнхийдөө байгальд ээлтэй арга барилаар бүтээгдсэнээрээ онцлогтой.

БаумХаус

2019 оны шилдэг гацуур моднууд: Lego, бонсай болон бусад сонирхолтой бүтээлүүд (фото 3)

Испанийн архитектор Сержио Себастьян 24 метрийн өндөртэй гурвалжин хэлбэрийн металл байгууламжийг босгожээ. Уг гацуур мод нь Мадрид хот дахь кардинал Сиснеросын талбайг чимэглэж байна. Гацуур модны нэрийг тайлбарлавал Baum гэдэг нь Германаас орчуулбал мод гэсэн утгатай үг бол Bauhaus гэдэг нь архитектурын алдартай урсгал юм.

Lego гацуур


2019 оны шилдэг гацуур моднууд: Lego, бонсай болон бусад сонирхолтой бүтээлүүд (фото 4)

Лондон хотын Savoy зочид буудлын декорацыг энэ жил Lego компани хариуцан ажиллажээ. Тус компанийн декораторууд алдарт тоглоомыг ашиглан зул сарын баярын бэлгэ тэмдгүүдэд шинэ дүр төрх оруулсан байна. Жишээлбэл тэд гацуур модыг үлэг гүрвэл болгон хувиргасан бол Сантагийн чаргыг Harley-Davidson брэндийн мотоциклоор сольжээ.

Кензогийн зул сар

2019 оны шилдэг гацуур моднууд: Lego, бонсай болон бусад сонирхолтой бүтээлүүд (фото 5)

Дубай хотын Mandarin Oriental Jumeira зочид буудалд Kenzo брэндийн үүсгэн байгуулагч Кензо Такадагийн бүтээсэн инсталляцыг харж болно. Дизайнер зул сарын баярыг илтгэсэн алтлаг өнгөөр гацуур модыг бүрхсэн бөгөөд ингэснээр трапец хэлбэрийн байгууламжийн гадаргуу дээр зочид буудлын тансаг интерьерийн тусгал харагдах нь сонирхолтой шийдэл болжээ.

VR уран сэтгэмж

2019 оны шилдэг гацуур моднууд: Lego, бонсай болон бусад сонирхолтой бүтээлүүд (фото 6)

Лондон хотын Liberty худалдааны төв виртуал инсталляцаараа гайхшрууллаа. Энэхүү объектыг гацуур мод хэмээн нэрлэх хэцүү ч ямар нэгэн баярын уур амьсгал мэдрэгдэж байгаа юм. Агаарт хөвж буй модыг янз бүрийн тоглоомууд чимэглэхээс гадна ягаан, хөх өнгийн гэрэл цацарч яг л үлгэрт гардаг мод мэт харагдана.

Гэрлийн пирамид

2019 оны шилдэг гацуур моднууд: Lego, бонсай болон бусад сонирхолтой бүтээлүүд (фото 7)

Sila Sveta компанийн бүтээсэн "мод" Нью-Йорк хотын үйлдвэрлэлийн бүсийг дүрсэлжээ. Гаднах хэсгийг төмөр тороор бүтээсэн бол дотор талыг нь өнгөө сольдог LED гэрлийг цацруулах органик шилээр урласан байна.

Овоолсон бэлэг

2019 оны шилдэг гацуур моднууд: Lego, бонсай болон бусад сонирхолтой бүтээлүүд (фото 8)

Дизайнер Ийнка Илори Лондон хотын Sanderson зочид буудалд зориулан гацуур модны "хялбарчилсан" хувилбарыг бүтээжээ. Энэхүү конструкц нь мод гэхээсээ илүү овоолсон бэлгийг санагдуулж байгаа юм. Баярын уур амьсгал оруулахын тулд дизайнер дотор нь гэрэл байршуулжээ.

Хатан хааны бонсай

2019 оны шилдэг гацуур моднууд: Lego, бонсай болон бусад сонирхолтой бүтээлүүд (фото 9)

Лондон хотын Sketch ресторанд зочилсон хүмүүс асар том бонсай модыг анзааралгүй өнгөрөх боломжгүй байсан биз ээ. Үнэн хэрэгтээ энэхүү бүтээл нь модны холтсоор ороогдсон ган суурь юм. Харин модны мөчрүүд нарс мод, намрын навчис, сарнай цэцэгсээс бүрджээ. Дизайнерууд гацуур модыг алтан дэвүүр, тогоруу шувуу зэрэг Оросын II Екатерина хатан хааны үед дэлгэрч байсан шинуазри дизайныг илтгэх эд зүйлсээр чимэглэсэн байна.

Гэрлэн гацуур

2019 оны шилдэг гацуур моднууд: Lego, бонсай болон бусад сонирхолтой бүтээлүүд (фото 10)

Дрейкийн концертын тайз, Канье Уэстийн Yeezy студи, Рианнагийн Savage x Fenty загварын шоуны декорацыг хариуцан ажиллаж байсан Вилло Перрон Лос-Анжелес дахь Edition зочид буудлын гацуур модыг урласан байна. Тэрээр өөрийн уран сэтгэмжээ ашиглан гурван ширхэг эргэлддэг гэрлээр Bauhaus стилийн гацуур мод бүтээсэн юм.

цааш үзэх