Хайх

Airbnb компани Луврын музейд хонох боломжийг олгож байна

Airbnb компани Луврын музейд хонох боломжийг олгож байна

Луврын шилэн пирамидын 30 жилийн ойд зориулан

Text: Buro.Mongolia


Луврын музейн төвд орших шилэн пирамид үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Airbnb компани Луврын музейд нэг үдшийг өнгөрүүлэх шагналын сантай тэмцээнийг зарлаад байна. Тэмцээний ялагч Луврын музейд нэг үдшийг өнгөрүүлэн, музейн үзмэрүүдийг хамгийн шилдэг хөтчөөр тайлбарлуулахын сацуу "Мона Лиза" болон "Милосын Венера" уран баримлын зэргэлдээ оройн зоог барих, III Наполеоны өргөөнд тоглолт үзэх эрхтэй болох юм.

Энэхүү тэмцээн хэн бүхэнд нээлттэй бөгөөд оролцогчид ямар шалтгааны учраас "Мона Лиза"-гийн хүндэт зочин болох эрхтэй нэгэн гэдгээ тайлбарлахад л хангалттай ажээ. Тэмцээн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл үргэлжлэх ба Airbnb компанийн сайтаар дамжуулан оролцох боломжтой аж.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх