Airbnb сайт Sherlock цувралын зураг авалт явагдаж байсан байшинг түрээслэж байна
Дуртай цувралынхаа орчинд
Sherlock цувралын зураг авалт явагдсан XIX зууны үеийн байшинд зочлох боломжийг Airbnb сайт олгож байна
Ньюпорт хотноо байрлах энэхүү эртний барилга Sherlock цувралын II улирлын "A Scandal in Belgravia" ангид Ирен Адлерын гэр болж гардаг байна. Зураг авалт явагдсан байшинд нийт 10 хүн байрлах боломжтой бөгөөд энд нэг шөнийг өнгөрүүлэхэд 560 долларын үнэтэй аж. Байшин нийт зургаан унтлагын өрөө, найман ортой ба хэд хэдэн угаалгын өрөөтэй.
Зочид дуртай цувралынхаа орчинд өөрсдийн биеэр очин тав тухтай орчинд хоноглож болох ч гэлээ барилгад үдэшлэг зохиохыг хатуу хориглодог байна.