Хайх

Аялацгаая: Голомт Банк ба МИАТ компани хамтарч тийзний зээлийн үйлчилгээ нэвтрүүллээ

Аялацгаая: Голомт Банк ба МИАТ компани хамтарч тийзний зээлийн үйлчилгээ нэвтрүүллээ

Зээлээр нисдэг боллоо

Text: Г.Тэмүүлэн


Голомт Банк ба Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани хамтарч 10 сая төгрөг хүртэлх олон улсын нислэгийн тийзийг зээлээр авах боломж олгож байна

Удаан хугацааны турш очихыг мөрөөддөг байсан улс руугаа аялахаар төлөвлөж байна уу? Эсвэл ажлын шугамаар гадаад улс оронд зорчихоор шийдсэн үү? Аялах нь мэдээж сайхан ч зочид буудал, үзвэр үйлчилгээ, хоол гээд бүх зардал нийлээд нэлээд өндөр өртөгтэй болдог шүү дээ. Тэр дундаа нислэгийн тийзний төлбөр бидний аяллын зардлын ихээхэн хувийг эзэлдэг тул хүссэн улс руугаа аялах нь заримдаа боломжгүй зүйл болон хувирдаг. Гэхдээ сэтгэлээр унасны хэрэггүй. XXI зуунд амьдрах нөхцөл байдал улам бүр хялбар болж, боломжгүй зүйл гэж бараг үгүй болоод байна. Үүний хамгийн тод жишээ бол Голомт Банк, МИАТ компаний хамтран гаргасан шинэ үйлчилгээ юм. Тэд Монгол улсын зах зээлд анх удаа тийзний зээлийн үйлчилгээг нэвтрүүлж, бидэнд олон улсад хүссэнээрээ зорчих гайхалтай боломж нээж өгч байна. Өөрөөр хэлбэл бид одоо тийзний төлбөрөө аялсныхаа дараа боломжоороо төлөх маш таатай сонголттой болж байгаа юм.

Сүүлийн хэдэн жилд Монгол улсын иргэд гадаад улс руу зорчих нь эрс нэмэгдсэн. 2016 онд л гэхэд нийт 790,000 иргэн хил давсан бөгөөд үүний 79%-ийг агаарын тээврээр зорчсон иргэд эзэлсэн юм. МИАТ компанийн хийсэн судалгааны дагуу Монгол улсын гурван иргэний нэг нь олон улсын нислэгээр гадаад улс орнууд руу аялжээ. Тиймээс ч тус компанийн зүгээс Голомт Банктай хамтран эдийн засгийн нөхцөл байдал, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ, санхүүгийн боломжид тулгуурлан уян хатан нөхцөлтэй нислэгийн тийзний зээлийг гаргаж байгаа юм.

Аялацгаая: Голомт Банк ба МИАТ компани хамтарч тийзний зээлийн үйлчилгээ нэвтрүүллээ (фото 1)

Гэр бүлээрээ аялах боломж

Мөрөөдлийн аяллаа хийхийн тулд яагаад заавал хүлээх ёстой гэж? Нислэгийн тийзний төлбөрөө нэг дор төлөх боломжгүй хүмүүс шинэ үйлчилгээнд хамрагдсанаар 10 хүртэлх сая төгрөгийн нислэгийн зээлийг сарын 1,7% хүүтэйгээр, хоёр жилийн хугацаатайгаар авах боломжтой. Ингээд ч зогсохгүй тийзний зээлийг зөвхөн өөртөө бус гэр бүлийн гишүүддээ зориулан авч болно. Хамгийн гол нь энэхүү зээлийг авахад ямар нэг урьдчилгаа төлбөр шаардагдахгүй тул энэ нь аялагчдад том давуу тал болох юм. Ингээд та гэр бүлээрээ хэзээ ч мартагдашгүй аялал хийж, сайхан дурсамж цуглуулах бүрэн боломжтой боллоо.

Цалингийн зээлтэй хүмүүс ч бас хамрагдах боломжтой

МИАТ ба Голомт банкнаас гаргаж байгаа уг хөтөлбөр нь маш уян хатан нөхцөлтэй зээл олгож буйгаараа онцлог болж байна. Жишээ нь харилцагчдын тогтмол цалин ба өрхийн орлогын хэмжээнээс хамаарч, цалингийн зээлтэй хүмүүс ч бас тийзний зээлийг авах боломжтой юм. Мөн энэхүү зээлийг Берлин, Москва, Бээжин, Сөүл, Токио, Хонг Конг, Дубай зэрэг МИАТ компанийн олон улсын чиглэлд хэрэгжүүлж байгаа бүх нислэгүүдэд авч болно. Үүний тулд шаардлагатай материалыг бүрдүүлж, хэдхэн алхам хийхэд л хангалттай. Хамгийн гайхалтай нь нислэгийн тийзний зээлд бусад банкны харилцагчид ч бас хамрагдах боломжтой.

Аялацгаая: Голомт Банк ба МИАТ компани хамтарч тийзний зээлийн үйлчилгээ нэвтрүүллээ (фото 2)

Хэдхэн цагийн дотор зээл шийдэгдэнэ

Голомт Банк ба МИАТ компани хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх үүднээс богино хугацаанд тийзний зээлийг түргэн шуурхай шийдвэрлэн өгч байна. Тухайлбал тогтмол цалинтай харилцагчийн хувьд шаардлагатай материалыг бүрдүүлсэн тохиолдолд дөрвөн цагийн дотор өөрийн хүссэн тийзээ авах боломжтой. Харин бизнес эрхлэгчид нэг өдрийн дотор тийзний зээлээ авч мөрөөдлийн аялалдаа гарахад бэлэн болно. Тиймээс одоо дэлхийгээр аялахын тулд олон сараар аяллын зардлаа хуримтлуулж, цаг алдах хэрэггүй болж байна. 

Та Голомт банкны бүх салбарууд болон МИАТ компанийн билетийн кассанд хандан тийзний зээлийн талаар лавлана уу.

Утас: 11333399

Цахим хаяг: www.miat.com

 

 

цааш үзэх