Хайх

Аз жаргал Instagram-д яагаад нэгэн хэвийн харагддаг вэ?

Аз жаргал Instagram-д яагаад нэгэн хэвийн харагддаг вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram олон нийтийн сүлжээнд нийтлэгддэг эерэг хандлагатай зургуудын ихэнх нь нэгэн хэвийн харагдана. "Би ба миний найз охид", "аз жаргалтай хосууд", "далайн эрэг дээрх диваажин" гэх мэтчилэн сэдэвтэй зургууд энд маш олон бий. Instagram-д нийтлэгдэж буй постууд аз жаргал гэдэг нь олж авахад маш амархан зүйл мэт, мөн тухайн зургийн эзэн нь үргэлж ийм аз жаргалтай байдаг мэт сэтгэгдэл бусдад төрүүлдэг гэдгийг Их Британийн Harper's Bazaar сэтгүүлд зориулан Катрин Ормерод бичжээ.

Үгнээс илүү зураг хүнийг гайхшруулж чаддаг. Өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст эрдэмтэд ба судлаачид дүрслэл нь үг хэлнээс илүү нөлөө үзүүлдэг болохыг баталж байсан юм.

Instagram-ын мэдээний урсгалд ямар нэг танил зураг харагдвал тархи үүнийг тааламжтайгаар хүлээн авч, бидэнд эерэг сэтгэгдэл төрдөг байна. Тийм ч учраас энэхүү олон нийтийн сүлжээнд нэгэн хэвийн, улиг болсон зургууд одоог хүртэл эрэлттэй байдаг аж. Жишээ нь хүн олон дахин авокадоны зураг харах тусмаа үүнийг илүү эерэг байдлаар хүлээн авдаг байна.

Бүгд л олон нийтийн сүлжээнд аз жаргалтай байгаагаа, амжилтанд хүрснээ харуулахыг хичээдэг. Харин бодит байдал дээр тэдний сэтгэл санааны байдал огт өөр байж болно. Үүнийг 2,000 эмэгтэйг хамарсан олон нийтийн сүлжээний талаарх нэгэн судалгаа баталж байгаа юм. Санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 20% нь сэтгэл санааны байдал нь тавгүй байсан ч аз жаргалтай зураг нийтэлдэг байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Хэрэв олон нийтийн сүлжээ таныг бусадтай харьцуулахад аз жаргалгүй мэт санагдуулж байвал хүн цаг үргэлж сэтгэл хангалуун байх албагүй гэдгийг санахад л хангалттай юм.

Олон нийтийн сүлжээний хар бараан талыг бид энд дэлгэрэнгүй бичсэн байгаа.

цааш үзэх