Хайх

Батлагдсан: Тоглолт үзэх, хөгжмийн наадамд оролцох нь эрүүл мэндэд тустай

Батлагдсан: Тоглолт үзэх, хөгжмийн наадамд оролцох нь эрүүл мэндэд тустай

Дасгал хөдөлгөөн хийснээс илүү аз жаргалтай болгодог

Text: Buro.Mongolia


Тоглолт үзэх, хөгжмийн наадамд оролцох зэрэг урлаг хөгжмийн арга хэмжээнд тогтмол оролцох нь сэтгэл санааг өөдрөг болгож, цаашлаад урт наслахад нөлөөлдөг болох нь батлагдлаа. Тодруулбал Их Британийн "The O2" стадионы зохион байгуулагчид сэтгэл судлаач Патрик Фагантай хамтран хийсэн судалгаанд урлагийн тоглолт үзэх нь иог, дасгал хөдөлгөөн хийснээс илүү сэтгэл санааг дэмжин, өөртөө итгэх итгэлийг нэмж байсан нь ажиглагджээ.

Гэхдээ судлаачдын зүгээс дээрх үр дүн богино хугацаанд нөлөөлдөг тул аль болох тогтмол урлагийн тоглолт үзэх нь илүү үр дүнтэй болохыг онцолсон юм. Сонирхуулахад 2017 онд Австралид хийсэн нэгэн судалгаанд мөн тогтмол хөгжмийн тоглолт үзэж, электроник хөгжмийн үдэшлэгт оролцдог хүмүүс бусдаас илүү жаргалтай байдаг нь батлагдсан байна.

 

цааш үзэх