BURO. Giveaway: Godiva брэндийн 2 сая төгрөгийн үнэтэй шоколадны багц
Giveaway Day 3
BURO. Giveaway-н 3 дахь өдөрт зориулан бид Бельгийн тансаг зэрэглэлийн Godiva шоколадны брэндтэй хамтран 2,000,000 төгрөгийн үнэ бүхий шоколадны багцыг нэг азтай уншигчдаа бэлэглэхээр бэлтгэлээ.
Godiva брэнд нь 90 гаруй жилийн шоколад хийх нарийн өв уламжлал дээр үндэслэж, уламжлалт арга барил, шинэлэг технологийг хослуулан дэлхийн 100 гаруй улсад өөрийн 750 гаруй бутик дэлгүүрээр дамжуулан гайхалтай амтыг түгээсээр байна. Мөн шоколад, кофе, какао, жигнэмэг, шейк, шоколадны төрлийн уух зүйлс гэхчлэн 200 гаруй нэр төрлийн амттаныг гар аргаар урладаг онцлогтой бөгөөд жил бүр шинээр 30-40 төрлийн амттаныг гарган авдаг уламжлалтай.
Маш олон төрлийн баялаг амттай тус шоколадны брэнд нь хамгийн сайн сортын түүхий эдийг дэлхийн өнцөг булан бүрээс түүж аван, шоколад бүртээ өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг шингээн, өөр өөр түүх, утга учир тусган урладаг төдийгүй хадгалалтын нарийн горимд, тусгай тээвэрлэлтийн стандартыг баримтлан ажилладаг тул, хэрэглэгчдийн гарт шинэхнээрээ ирдэг байна.
Монгол Улсад анх Godiva брэнд 2017 онд албан ёсны эрхтэйгээр нээгдэж байсан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Godiva брэнд Улаанбаатар хотын төв цэгт хоёр салбар бутик дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж, бельгийн шоколадны давтагдашгүй амтыг бидэнд мэдрүүлсээр байна. Мөн Godiva бол Монголд цор ганц сууж үйлчлүүлж болдог шоколадны бутик гэдгээрээ онцлогтой билээ.
Хэрвээ та сайн чанарын шоколад амтлахыг хүсвэл бидний Instagram хуудсаар дамжуулан Giveaway-д оролцож азтан болоорой. Танд амжилт хүсье!
Godiva Mongolia
Хаяг: Шангри-Ла 1 давхар,
Галлериа Улаанбаатар 1 давхар
Утас: 75107570, 75556655
Facebook: GodivaMongolia
Instagram: @godiva.mongolia