Christian Dior хамгийн үнэ цэнэтэй хувцас загварын брэндээр тодорлоо
Дэлхийн шилдэг 2000 компаниас 150-р байранд
1946 онд Франц улсад үүсгэн байгуулагдсан Christian Dior загварын ордон Forbes сэтгүүлээс зарласан 2018 оны хамгийн үнэ цэнэтэй хувцас загварын брэндээр тодорлоо. Forbes сэтгүүлийн мэдээллэж буйгаар Christian Dior брэнд 2017 онд рекорд эвдсэн 49 тэрбум ам.долларын борлуулалт хийж, хувьцааны ханш нь 75 хувиар өссөнөөр дэлхийн хамгийн үнэ цэнтэй, хүчирхэг компанийн 50-р байранд бичигджээ. Ингэснээр Christian Dior бэлэн хувцас, аксесуарын хамгийн том брэндээр тодорч байгаа юм.
Үүний дараагаар Испанийн Zara брэндийн борлуулалт 2016 онтой харьцуулбал өнгөрсөн жил есөн хувиар өсч 289-р байранд бичигдсэн байна. Харин Nike 344-р байранд, Gucci ба Balenciaga брэндүүдийг эзэмшдэг Kering групп 349-р байранд, мөн Adidas 457-р байранд тус тус жагсжээ.