Хайх

Д аминдэмийн дутагдал коронавирусын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ

Д аминдэмийн дутагдал коронавирусын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ

Д аминдэм дутагдсан үед дархлаа суларна, дархлаа суларсан үед халдвар авах эрсдэл нэмэгдэнэ

Text: Buro.Mongolia


Д аминдэмийн дутагдал нь юуны өмнө ясны гажуудал зэрэг ясны асуудлуудыг үүсгэдэг. Учир нь энэхүү шим тэжээлийн гол үүрэг нь цусан дахь фосфор ба кальцийг хэвийн хэмжээнд байлгахад оршдог ба бие организмд хоол хүнснээс кальци шингээж авахад тусалснаар ясны эрүүл мэндийг дэмжин, илүү бат бөх болгодог юм.

Хэдий тийм ч сүүлийн үеийн судалгаануудаас харахад Д аминдэм нь ясыг эрүүл байлгахаас гадна өөр олон чухал үүргүүдтэй болох нь батлагдсаар байна. Тэр дундаа энэхүү аминдэм нь бидний дархлааг дэмжиж өгдөг ба бие организмд дутагдсан тохиолдолд коронавирусын халдвар авах эрсдэл нэмэгддэг болох нь тогтоогджээ.

Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирус нь томуу төст өвчин ба хамрын ханиадтай ижил шинж тэмдэгтэй амьсгалын замын халдварт өвчин юм. Харин амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжин, өвчин үүсгэгч бактери, вирустэй тэмцэх чадвартай байх нь чухал билээ.

Олон жилийн өмнөөс хийгдэж ирсэн судалгаануудын үр дүнгээс харахад Д аминдэм нь бидний бие организм дахь халдвартай тэмцэх үүрэгтэй эсүүдтэй шууд харилцан үйлдэлд ордог байна. Иймээс судлаачдын таамаглаж буйгаар Д аминдэмийн тунг ихэсгэснээр COVID-19 вирусын эсрэг хамгаалалт үүсгэх боломжтой аж. Тодруулбал зарим судлаачдын тооцоолсноор өдөрт 4,000 ОУН хүртэлх тунтай Д аминдэмийн бэлдмэл ууснаар амьсгалын замын халдварт өвчин авах эрсдэлээ буруулах байна.

Д аминдэмийг нар болон хоол хүнсээр дамжуулан авдаг хэдий ч хангалттай хэмжээгээр авч чадахгүй байгаа нөхцөлд эмчийн заавраар нэмэлтээр уух боломжтой.

 

цааш үзэх