Хайх

Данийн их сургууль Бейонсегийн тухай хичээл заана

Данийн их сургууль Бейонсегийн тухай хичээл заана

“Beyonce, Gender and Race”

Text: Buro.Mongolia


Данийн их сургууль шинэ семестртээ "Beyoncé, Gender and Race" (Бейонсе, Хүйс ба Арьс Өнгө) гэх хичээл оюутнуудад заахаар болсныг The Cut вебсайт мэдээллэж байна.

Тус сургуулийн профессор Эрик Штейнског энэ талаар Данийн TV2 сувагт ярилцлага өгөхдөө оюутнууд Бейонсег яг л уран зохиол эсвэл дуурийн дууны хичээл шиг судална гэжээ.

"Бидний амьдарч буй ертөнцөд Бейонсе маш чухал сэдэв болж байгаа. Тэр бол өнөө цагийн хамгийн том поп уран бүтээлчдийн нэг юм. Тиймээс орчин цагийг судлахад тэр үнэхээр чухал нөлөөтэй. Бид түүний дуу болон клипүүдийг судлах болно. Ингэхдээ бид хүйс ба арьс өнгөний асуудал дээр төвлөрч ажиллана. Энэхүү хичээлийн гол зорилгуудын нэг бол Скандинавын оюутнуудад өнгөт арьстнуудын феминизм гэж юу болох тухай танилцуулах юм. Энэ сэдвийн талаар тэд төдийлөн сайн мэдэхгүй. Бид феминизмийг бие даасан байгууллага шиг судлахыг хүсч байна" гэж Штейнског мэдэгдлээ.

Одоогийн байдлаар энэхүү хөтөлбөрт нийт 75 оюутан бүртгүүлээд байгаа аж.

Эргэн сануулахад өмнө нь Техасын их сургууль (Сан-Антонио) "Black Women, Beyoncé and Popular Culture" буюу "Өнгөт арьст эмэгтэйчүүд, Бейонсе ба Поп Соёл" гэх сэдвээр сургалт явуулж байсан билээ. Уг сургалтын үеэр тэд Бейонсегийн "Lemonade" цомгийг жишээ болгон судалж байсан юм.

цааш үзэх