Хайх

Дэлхийн анхны гоо сайхан, нүүр будалтын музей нээгдэнэ

Дэлхийн анхны гоо сайхан, нүүр будалтын музей нээгдэнэ

Нью-Йорк хотноо

Text: Buro.Mongolia


Зайрмагны музей, Пиццанд дурлагсдад зориулсан музей гээд жил дараалан өвөрмөц сэдэвтэй музей, галерей үүд хаалгаа нээсээр байгаа билээ. Тэгвэл ирэх оны тавдугаар сард Нью-Йорк хотноо "Makeup Museum" буюу "Нүүр будалт, гоо сайхны музей" нээгдэхээр болжээ. Энэхүү музейд Эртний Египетийн гоо сайхны түүхээс эхлээд Японы Гейша нарын нүүр будалт, гоо сайхны салбарт үзүүлсэн поп соёл, драг нүүр будалтын нөлөө гээд салбарын тухай бүхий л түүхийг өгүүлэх ажээ.

Музейн зохион байгуулагчид уг музейгээр дамжуулан гоо сайхны салбарын тухай мэдлэг, мэдээллийг маш өвөрмөц, хөгжилтэй байдлаар хүргэх болно хэмээн мэдэгдсэн бөгөөд музейн нээлтэд зориулан "Ягаан ширэнгэн ой: 1950-иад онд Америк оронд дэлгэрч байсан нүүр будалтууд" хэмээх анхны үзэсгэлэнгээ нээхээр болжээ. Энэхүү үзэсгэлэнд тухайн үед алдарт гарч байсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд болоод Брижит Бардо, Мэрилин Монро зэрэг үзэсгэлэнт алдартнуудын хэрэглэж байсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд дэлгэгдэх юм.

 

 

 

цааш үзэх