Хайх

Дэлхийн аялал жуулчлалын салбар коронавирусээс болж 22 тэрбум ам.долларын хохирол амсана

Дэлхийн аялал жуулчлалын салбар коронавирусээс болж 22 тэрбум ам.долларын хохирол амсана

Хятад жуулчид аялал жуулчлалд асар их хэмжээний мөнгө зарцуулдаг

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 олон улсад тархснаар дэлхийн эдийн засагт асар их хохирол учруулж байна. Ялангуяа энэ нь аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа юм. Тодруулбал World Travel Tourism Council буюу Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн тэргүүн Глория Гевара El Mundo сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хохирлын хэмжээ хамгийн багадаа 22 тэрбум ам.доллар хүрнэ гэж таамаглажээ.

"Одоогоор баттай хэлэхэд эрт байгаа ч WTTC болон Oxford Economics-ийн тооцооллоор коронавирусээс үүдэн дэлхийн аялал жуулчлалын салбар хамгийн багадаа л 22 тэрбум ам.долларын алдагдал хүлээж болзошгүй байна" гэж Гевара мэдэгджээ.

Дээрх байгууллагууд урьдчилсан тооцоог өмнө нь тархаж байсан цар тахлууд дээр тулгуурлан боловсруулсан байна. Мөн олон улсын аялал жуулчлалын компаниуд Хятад жуулчдыг алдсанаар ийнхүү асар их хэмжээний алдагдал хүлээж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь Хятад жуулчид аялал жуулчлалд үргэлж их мөнгө зарцуулдаг гэж эх сурвалж онцолжээ.

Одоогийн байдлаар COVID-19 вирусын халдвар авсан хүний тоо 88,587 байгаа бол нас барагсдын тоо 3,000 давжээ. Харин 45,000 гаруй хүн бүрэн эдгэрээд байгаа юм.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх