Хайх

Дэлхийн хамгийн үнэтэй камер дуудлага худалдаагаар зарагдлаа

Дэлхийн хамгийн үнэтэй камер дуудлага худалдаагаар зарагдлаа

1923 оны Leica дэлхийн дээд рекордыг тогтоосон байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Австрийн нийслэл Вена хотод зохион байгуулагдсан 32 дах удаагийн Westlicht Camera дуудлага худалдааны үеэр дэлхийн хамгийн үнэтэй камер худалдагдсан байна. Энэ бол 1923 оны маш ховор Leica O-Series гэх загвар юм.

Анх 1923 онд Германы камер үйлдвэрлэгч Leica компани ердөө 25 ширхэг Leica O-Series загварын зургийн аппарат үйлдвэрлэсэн байжээ. Эдгээр загварууд нь анхны Leica камер худалдаанд гарахаас хоёр жилийн өмнө туршилтын загвар болон бүтээгдсэн түүхтэй.

Дэлхийн хамгийн үнэтэй камер дуудлага худалдаагаар зарагдлаа (фото 1)

Тэгвэл уржигдар Вена хотод болсон дуудлага худалдааны үеэр Leica O-Series загварын камерыг 2,4 сая евро буюу 2,95 сая ам.доллараар нэгэн эрхэм худалдаж авсан байна. Ингэснээр 2012 онд бас нэгэн Leica O-Series загварын тогтоосон дээд рекордыг (2,16 сая евро) ийнхүү эвдэж байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээллэснээр нэгэн Ази гаралтай цуглуулагч тус камерын төлөө бараг гурван сая ам.доллар төлснөөр дэлхийн хамгийн үнэтэй камерын эзэн болсон гэдгийг онцолжээ. Мөн тус камер нь анх үйлдвэрлэгдсэн байдлаараа маш сайн хадгалагдан үлдсэн нь өндөр үнэд хүрсэн гол шалтгаан нь болсон байна. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх