ДЭМБ коронавирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар TikTok-оор дамжуулан зөвлөж байна
Үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор TikTok олон нийтийн сүлжээнд нэгдлээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19 вирусын талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхийн тулд TikTok олон нийтийн сүлжээнд албан ёсны хуудастай болжээ.
ДЭМБ-ын нийтэлсэн анхны видеонд халдварын урьдчилсан сэргийлэлт болон хяналтын албаны тэргүүн Бенедетта Аллегранци коронавирусын халдвараас өөрийгөө болон бусдыг сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч болох талаар ярьсан байна. Тэрээр тогтмол гараа угааж, цаасан алчуур ашиглан ханиаж, найтаах, цаасан алчуураа хэрэглэсэн даруйдаа хаях, халуурч, ханиалгаж байгаа хүнтэй ойр байхаас зайлсхийх мөн ханиад томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид үзүүлэхийг зөвлөжээ.
@who When & how should masks be worn in order to protect against the new ##coronavirus ?
♬ original sound - who
Харин хоёр дах видеонд вирусын эсрэг өөрийгөө хамгаалахын тулд амны хаалтыг хэрхэн зөв зүүхийг заасан байна.
@who When & how should masks be worn in order to protect against the new ##coronavirus ?
♬ original sound - who
Одоогийн байдлаар ДЭМБ-ын албан ёсны TikTok хуудас 185,000 гаруй дагагчтай болжээ.