Dior Homme шинэ оффист орлоо
Парисын наймдугаар тойрогт
Dior Homme-гийн төв байранд маргашгүй гурван давуу тал байгаа. Нэгдүгээрт Парист, дараа нь наймдугаар тойрогт байрладаг, гуравт XIX зууны барилга гэсэн онцлогтой
Энэхүү барилгыг хот тохижуулалтын үүргийг III Наполеон Барон Османд даатгасан үед босгожээ. Түүний үед тавигдсан архитектурын үндэс нь Парис хотын үзэмжийг одоо хүртэл тодорхойлж ирсэн билээ. Сүүлд нь энэхүү орон зайг архитектор Антонио Вирга шинэчилжээ. Одоо Dior Homme энэхүү барилгад нүүж орсноор шинэ амьдралынх нь үе эхэллээ. Шинэ байранд орсны баярын мэнд!