Хайх

Дизайнерууд Парис дахь эмгэнэлт явдлын тухай зуржээ

Дизайнерууд Парис дахь эмгэнэлт явдлын тухай зуржээ

Лагерфельд болон бусад

Text: Б.Амина


Зураг:

Парист болсон халдлага хүн бүрийг цочирдуулсан. Харин тэргүүлэгч дизайнерууд үүнд хайхрамжгүй хандалгүй өөрсдийн бодлоо зургаар илэрхийлсэн байна

Францад тохиолдсон эмгэнэлт явдлын талаар ярих хүсэл олон хүнд байж цахим ертөнцөөр битүү тархаж байгаа. Үүн дотор зарим нэг утга учиргүй маргаан хүртэл гарсан билээ. Харин дизайнерууд WWD сайтаар дамжуулан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Тэд Парист болсон халдлагын талаар зураг зурж, богино өгүүлбэр бичжээ.

Дизайнерууд Парис дахь эмгэнэлт явдлын тухай зуржээ (фото 1)

Лагерфельд зургандаа мусульман бүсгүйчүүдийг (үндэсний баатар Марианнын нүүртэй) зуржээ. Харин Виктор Хорстинг болон Рольф Снёрен (Viktor & Rolf) нар сарнайгаар буудаж буй эвлүүлэг хийж, тайлбарт нь "Only love is the answer" гэж бичсэн байна. Андре Сарайва дэлхий зурж дээр нь залбирч буй хүмүүсийг дүрслэн "We are standing for a world where lives are sacred and love is religion" хэмээн тайлбар хийжээ. Мөн өөрийн үзэл бодлоо Рик Оуэнс, Давид Кома болон бусад дизайнерууд зургаар илэрхийлсэн байна.

цааш үзэх