Хайх

Өдрийн онцлох бичлэг: NASA ахин саран дээр буухаар төлөвлөж байна

"Бидний дараагийн зорилго бол саран дээр суурьших"

Text: Buro.Mongolia


NASA 60 жилийн дараа ахин саран дээр буухаар төлөвлөн ажиллаж буйгаа дээрх бичлэгээр дамжуулан зарлалаа. Бичлэгт "Бидний дараагийн зорилго бол саран дээр суурьших. Харин үүний дараагаар мэдлэгээ тэлж, боломжийг эрэлхийлэхээр Ангараг гариг дээр хөл тавих болно... Энэ бол таамаг төдий зүйл биш. Энэ бол шинжлэх ухаан" хэмээн дурдсан ба үүний тулд боловсронгуй систем, хүчирхэг сансрын хөлөг, техник технологийг бүтээн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж буй дүрс бичлэгийг харууллаа.

"Space Policy Directive-1" нэртэй энэхүү төсөл нь 2017 оны арванхоёрдугаар сарын 11-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төслийг хэрэгжүүлэх захирамж бичигт гарын үсэг зурснаар эхэлсэн байна. Дашрамд дурдахад хамгийн анх 1969 оны долоодугаар сарын 20-нд сансрын нисгэгч Нил Армстронг Аполло-11 хөлгөөр саран дээр буусан бол хамгийн сүүлд 1972 оны арванхоёрдугаар сарын 11-нд сансрын нисгэгч Южин Сернан Аполло-17 сансрын хөлгөөр газардаж байжээ.

 

цааш үзэх