Хайх

Энэ бол Челси - Нурууны муруйлттай хүүхдүүдийг төлөөлөх барби

Энэ бол Челси - Нурууны муруйлттай хүүхдүүдийг төлөөлөх барби

Text: Buro.Mongolia


Сколиоз буюу багана нурууны муруйлтаар илэрдэг эмгэг нь бага болон өсвөр насны хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог. Зөвхөн АНУ-д гэхэд жилд дунджаар 100,000 орчим хүүхэд сколиоз эмгэгээр оношлогдож байна.

Барби хүүхэлдэй улам л төрөлжсөөр. Дан ганц шаргал үс, цэнхэр нүд, урт хөл, нарийн бэлхүүс, төгс нүүрний хэлбэртэй биш, харин өнгөт арьс, ази төрх, хар үс, махлаг бие гээд хүний гадаад үзэмжийн олон талт байдлыг тусгасан барбинуудаар бидний ирээдүй болсон үрс тоглож байна. Үүгээр ч зогсохгүй эрүүл мэндийн асуудалтай, эсвэл тусгай хэрэгцээт бяцхан жаалуудыг төлөөлөх хүүхэлдэйнүүд ч мөн бүтээгдэж эхэлсэн билээ. Үүний нэг жишээ бол Barbie, Monster High, Ever After High тоглоом үйлдвэрлэгч Mattel компаниас гаргасан анхны сколиоз буюу нурууны муруйлттай, Челси нэртэй барби юм.

Энэ бол Челси - Нурууны муруйлттай хүүхдүүдийг төлөөлөх барби (фото 1)

Челси нь анхдагч барбины долоон настай дүү нь гэж явдаг. Тэр маш нөхөрсөг, ухаалаг бөгөөд шинэ адал явдал эрэлхийлэх дуртай, сониуч нэгэн. Челси яг л эгч шигээ олон мэргэжилтэй болохыг хүсдэг бөгөөд хувцсаа солин өмсөж эмч, поп од, нисгэгчийн дүрд хувирах дуртай.

Энэ бол Челси - Нурууны муруйлттай хүүхдүүдийг төлөөлөх барби (фото 2)
Энэ бол Челси - Нурууны муруйлттай хүүхдүүдийг төлөөлөх барби (фото 3)

Сколиозоор оношлогдсон хүүхдүүдийн дийлэнх нь цаашид гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тусгай корсет зүүдэг байна. Челси хүүхэлдэй маань ягаан даашинзныхаа гадуур тус корсетыг зүүсэн байх бөгөөд үүгээр дамжуулан Mattel компани корсет зүүх нь хэвийн үзэгдэл, цаашлаад сколиозоор оношлогдсон нь нийгмээс гадуурхагдах шалтгаан болох ёсгүй гэдгийг таниулах зорилготой билээ. Mattel нь Челсиг бүтээхдээ мэдрэлийн мэс засалч, хүүхдийн нуруу, нугасны эмч Люк Масизины зөвлөгөөнд суурилжээ.

Сонирхуулахад, Mattel компани өмнө нь сонсголын бэрхшээлтэй, простетик буюу хиймэл хөлтэй, тэргэнцэр дээр суусан барбинуудыг танилцуулж байсан удаатай.

Энэ бол Челси - Нурууны муруйлттай хүүхдүүдийг төлөөлөх барби (фото 4)
Энэ бол Челси - Нурууны муруйлттай хүүхдүүдийг төлөөлөх барби (фото 5)
Энэ бол Челси - Нурууны муруйлттай хүүхдүүдийг төлөөлөх барби (фото 6)
Энэ бол Челси - Нурууны муруйлттай хүүхдүүдийг төлөөлөх барби (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх