Энэ өдрийн видео: Хэрэв Instagram XVII зуунд байсан бол
"Инстаграм"-дахаас нааш идэж болохгүй
Найруулагчид том кино бүтээлүүдэд, эсвэл богино хэмжээний видеонд ч өнгөрсөн цаг үеийн онцгой зүйлсийг одоо цагт хөрвүүлэх арга барилыг элбэг ашигладаг. Тэгвэл IKEA энэхүү видеондоо XVII зууны хүмүүс Instagram-д донтсон байсан бол яг юу болох байсан талаар үзүүлж байна. Тухайлбал, хэрэв оройн зоог таалагдвал тэд зураач дуудаж, харин зурсан зургийг нь зарц нар нь хүмүүст үзүүлэхээр авч явах байсан гэнэ.
Энэхүү видеоны уран бүтээлчид ийм байдлаар бидэнд үнэт зүйлсээ дахин нэг эргэцүүлэх боломж олгож байна. Жишээ нь хоол бэлтгэх үйл явц ба хийсэн хоолоо зооглож таашаал авахын оронд зураг авах гэж хамаг хүчээ (бас гэр бүлийн гишүүдийн тэвчээрийг) барж байгааг харуулжээ. Эргээд бодоход энэ чинь гоё зураг авах тэмцээн биш зүгээр л хоол шүү дээ.