Хайх

Энэ өдрийн видео: 400 хоног үргэлжилсэн бал сарын аялал

48 улсаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Марико ба Кац гэдэг япон хосууд амьдралынхаа хамгийн онцгой мөчүүдийн нэг болох хуримаа маш гайхалтай аргаар тэмдэглэхээр шийджээ. Шинэхэн гэрлэсэн хосууд 400 хоног үргэлжилсэн бал сарын аялал хийсэн байна. Киото хотоос гаралтай хосууд Чили, Хятад, Бразил, Боливи, Камбож, Малайз, Этиоп зэрэг нийтдээ 48 орноор аялжээ. Марико, Кац нар өөрсдийн аяллын видеог дроны тусламжтай буулгаж авсан бөгөөд honeymoontraveler.jp нэртэй блог дээр байршуулсан юм.

Одоогийн байдлаар Гиннесийн номонд хосууд ороогүй байгаа ч энэ бол зөвхөн цаг хугацааны асуудал гэдэгт итгэлтэй байна.

цааш үзэх