Хайх

Энэ өдрийн зураг: Instagram-ын шинэ оффис ямар болсон вэ?

Энэ өдрийн зураг: Instagram-ын шинэ оффис ямар болсон вэ?

Instagram-ын тусгал

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ жил Instagram апп зургаан жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. Үүнийг тохиолдуулж Instagram-ын 350 хүний бүрэлдэхүүнтэй баг цоо шинэ оффис руу нүүжээ

Instagram-ын хамт олон Калифорнийн Менло-Парк дахь шинэ оффистоо нүүж орлоо. Facebook-ийн төв оффисоос холгүй байрладаг энэхүү шинэ ажлын байрыг архитектурын Gensler студи бүтээжээ.

Тэд шинэ оффисын интерьерт цагаан хана, Скандинав стильтэй модон тавилга болон байгалийн гэрэл маш их орж ирэх боломж бүрдүүлсэн байна. Ингэснээр энд гэрэл зураг авах нэн таатай орчин бий болжээ. Instagram олон нийтийн сүлжээний бүтээлч захирал Иан Сполтерын хэлж буйгаар тэдний шинэ оффисын байр нь Instagram аппыг өөрийг нь илэрхийлэх тусгал болж өгсөн гэнэ. 

"Instagram бол зүгээр нэг том лого эсвэл аппын тэмдэг биш харин контент юм" гэж Сполтер хэлжээ. Түүний үгийг батлах гэсэн мэт шинэ оффисын үүдний өрөөнд байрлах найман дэлгэцэнд Instagram-д нийтлэгдсэн зургууд гарч байх аж. Оффист мөн ажилтнууд ба зочдод зориулсан олон төрлийн зураг авалтын тайз засч байрлуулсан байна. Эдгээр тайзыг Холливүүдын мэргэжилтнүүд тусгайлан бэлдэж өгчээ. 

Энэ өдрийн зураг: Instagram-ын шинэ оффис ямар болсон вэ? (фото 1)Энэ өдрийн зураг: Instagram-ын шинэ оффис ямар болсон вэ? (фото 2)Энэ өдрийн зураг: Instagram-ын шинэ оффис ямар болсон вэ? (фото 3)Энэ өдрийн зураг: Instagram-ын шинэ оффис ямар болсон вэ? (фото 4)Энэ өдрийн зураг: Instagram-ын шинэ оффис ямар болсон вэ? (фото 5)Энэ өдрийн зураг: Instagram-ын шинэ оффис ямар болсон вэ? (фото 6)

цааш үзэх