Хайх

Энэ жилийн Оскарын шагналтнууд ямар бэлэг авах вэ?

Энэ жилийн Оскарын шагналтнууд ямар бэлэг авах вэ?

100 мянган ам.доллараар үнэлэгдэх бэлгийн багцад юу багтсан бэ?

Text: Buro.Mongolia


91 дэх удаагийн Оскарын наадам болоход ердөө таван хоног үлдлээ. Энэ үед хэвлэл мэдээллээр кино урлагийн хамгийн шилдэг шагнал гардуулах ёслолтой холбоотой төрөл бүрийн мэдээ цацагдаж байгаа бөгөөд тэр дундаас нэр дэвшигчид болон шагналтнууд ямар бэлэг хүртдэг тухай мэдээлэл та бүгдийн сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна. Жүжиглэлт болоод найруулгын номинацад өрсөлдөх нийт 25 нэр дэвшигч бүгд "Everyone Wins" нэртэй бэлгийн багц хүртдэг ба тэрхүү бэлгийг наадмын зохион байгуулагчид бус харин Лос-Анжелесын Distinctive Assets маркетингийн компани бэлддэг байна. Харин энэ жилийн бэлгийн багцад чухам ямар зүйлс багтсаныг Independent сэтгүүл дэлгэжээ.

Энэ удаагийн бэлгийн багцад айдас буюу фобиагаа даван туулах эмчилгээнд хамрагдах эрх; Грекийн Комица арал дээрх тансаг зэрэглэлийн резортод амрах эрх; тансаг зэрэглэлийн усан онгоцоор Амазон, Галапагос, Исланд, Коста-Рика зэргээс сонголт хийн аялах эрх; Coda Signature брэндийн олсны ургамал (каннабис) агуулсан шоколадны цуглуулга; органик үс арчилгааны цуглуулга; Лос-Анжелесын МОТА хэмээх Каннабисд ээлтэй клубийн гишүүнчлэлийн эрх; спад үйлчлүүлэх эрх зэрэг нийт 50 төрлийн 100 мянган ам.доллараар үнэлэгдэх бүтээгдэхүүн багтжээ. Distinctive Assets маркетингийн компанийн үүсгэн байгуулагч Лаш Фари "Everyone Wins бэлгийн багц бол алдартнуудын авьяасыг магтан сайшааж, тэднийг хөгжилтэй, аз жаргалтай байлгах зорилготой юм" хэмээн онцолсон байна.

 

цааш үзэх