Хайх

Эрдэмтэд: Аав нарт декрет олгох нь ээж нарын эрүүл мэндэд тустай

Эрдэмтэд: Аав нарт декрет олгох нь ээж нарын эрүүл мэндэд тустай

Ээж нарт шинээр мэндэлсэн хүүхдээ асрахад нь тусална

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинээр аав болж буй эрчүүдэд бидний хэлж заншсанаар декрет буюу хүүхэд асрах чөлөө олгосноор эхийн бие болоод сэтгэл санааны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болохыг Стэнфордын их сургуулийн эрдэмтэд баталжээ. Судалгаанд дурдагдсанаар аав нар ээжүүдийн дэргэд байж, шинээр мэндэлсэн хүүхдээ асрахад нь тусалснаар ийм үр дүнд хүрдэг аж.

Эрдэмтэд уг судалгааг Швед улсад 2012 оноос эхлэн хэрэгжиж буй хуульд тулгуурлан явуулжээ. Тодруулбал тус улс шинэхэн аавуудад 30 хоногийн хүүхэд асрах цалинтай чөлөө олгодог байна. Үүнээс өмнө Шведэд эцэг, эхчүүд хүүхдээ асрахын тулд нэгэн зэрэг цалинтай чөлөө авах боломжгүй байжээ.

Харин 2012 оноос эхлэн аав нар хүүхэд асрах чөлөө авдаг болсноор ээж нарын эмнэлгээс гарсны дараах түгшүүр 26% буурч, эмнэлэгт хандах нь 14% багасжээ. Мөн энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр хүүхэд төрүүлсэн Швед эмэгтэйчүүдэд антибиотикийн жор бичиж өгөх нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 11% буурсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх