#FollowMeTo төслийн үүсгэн байгуулагчид Энэтхэг улсаар аялахыг урьж байна
Хүссэн хүн бүр хамрагдах боломжтой
Instagram-ын алдарт #FollowMeTo төслийн үүсгэн байгуулагч Мурад ба Наталья Османн нар өөрсдийн гэсэн аяллын хөтөлбөр гаргаж эхэлсэн байна. Тэд энэ удаад Энэтхэг улс дахь "Иша" нэртэй йогийн төвд хүрэлцэн ирэхийг урьжээ. Энэхүү төвийг НҮБ, Давосын эдийн засгийн форум болон TED олон улсын хуралд илтгэл танилцуулдаг, орчин цагийн хамгийн алдартай йогийн мастер Садхгуру үүсгэн байгуулсан юм.
Нийт таван хоногийн турш үргэлжлэх энэхүү аяллын гол хөтөлбөр нь "Дотоод инженерчлэл" нэртэй сургалт байх бөгөөд сургалтын үеэр аялагчдад Садхгурутэй өөрийн биеэр уулзах боломж олдоно. Уг сургалтын гол зорилго нь хүмүүст дотоод хүчин чадлаа нээж, нөхцөл байдлаас үл хамааран үргэлж аз жаргалтай байхыг заахад орших юм.
"Өөрийгөө танин мэдэх онцгой туршлага биднийг хүлээж байна. Энэхүү хөтөлбөр нь таны амьдралыг эрс өөрчилж чадна гэдэгт итгэж болно шүү" хэмээн Наталья онцолжээ.
Хүссэн хүн бүр энэхүү аялалд хамрагдах боломжтой бөгөөд бүртгүүлсэн тохиолдолд #FollowMeTo төслийнхний хамтаар 2019 оны наймдугаар сарын 21-26 хооронд Энэтхэг улсаар аялах юм. Хэрэв та сонирхож байвал энд дарж бүртгүүлээрэй.