Хайх

“Friends” цувралын жүжигчид буяны үйлсэд зориулж хувцасны цуглуулга гаргалаа

“Friends” цувралын жүжигчид буяны үйлсэд зориулж хувцасны цуглуулга гаргалаа

“Smelly cat”, “We were SO not on a break!”, “We’ll be there for you” үгстэй хувцасны цуглуулга

Text: Buro.Mongolia


Өнгөрөгч тавдугаар сард бид тэсэн ядан хүлээсэн “Friends” цувралын тусгай ангийг хүлээн авч үзсэн билээ. Дэлхий даяарх шүтэн бишрэгчид нь хайртай дүрүүдээ дахин хамтдаа дэлгэцэн дээр хараад чин сэтгэлээсээ баярлаж байсан бол зарим нь тусгай ангийг голж, сэтгэлд нь огт нийцээгүй талаар гомдоллосон байна. Гэсэн хэдий ч тусгай анги нь маш их амжилтыг тогтоожээ. Магадгүй тийм учраас л бидний маш дотно найзууд мэт санагддаг гол дүрийн жүжигчид дахин хамтарч нэгэн сайхан төсөл эхлүүлсэн байх.

Тодруулбал, Женнифер Энистон, Кортни Кокс, Лиза Кудроу, Мэтт Леблан, Дэвид Швиммер, Мэттью Перри нар хамтран буяны үйлсэд зориулж өөрсдийн зураг болон цуврал дээр гарч байсан хамгийн алдартай үгсийг агуулсан хувцасны цуглуулга бүтээсэн байна. Цуглуулгад маш тод хээтэй футболка, свитшот болон бейсболын малгай орсон бөгөөд жүжигчид өөрсдийн Instagram хуудсандаа уг цуглуулгаар гангарсан зургуудаа нийтэлсэн юм. Түүнчлэн жүжигчид тус бүр өөр өөр буяны санг сонгосон бөгөөд цуглуулгын борлуулалтаас олсон бүх мөнгийг хандивлана гэдгээ мэдэгдсэн байна. Цуглуулга ердөө дөрвөн долоо хоногийн турш борлуулагдах тул та амжиж захиалаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх