Хайх

Грета Тунберг өөрийнхөө нэрийг худалдааны тэмдгээр бүртгүүлнэ

Грета Тунберг өөрийнхөө нэрийг худалдааны тэмдгээр бүртгүүлнэ

Бас байгаль орчин болон сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах ашгийн бус сан байгуулжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, Шведийн сурагч Грета Тунберг өөрийн нэр болон "Fridays For Future" хөдөлгөөний нэрийг худалдааны тэмдгээр бүртгүүлэхээр шийджээ. Хэдийгээр худалдааны тэмдэг, роялти зэрэг санхүү болон бизнесийн асуудлууд түүний сонирхлыг татдаггүй ч өөрийнх нь нэрийг арилжааны зорилгоор зөвшөөрөлгүй ашиглаж байгаад санаа зовдог гэж Грета Тунберг хэлсэн байна.

"Миний нэрийг болон Fridays For Future хөдөлгөөний нэрийг надаас ямар ч зөвшөөрөл авалгүй арилжааны зорилгоор тогтмол ашигладаг. Жишээ нь маркетинг хийж, бүтээгдэхүүн худалдаалж эсвэл миний болон манай хөдөлгөөний нэрийн өмнөөс мөнгө цуглуулдаг. Тийм ч учраас би өөрийнхөө болон хөдөлгөөнийхөө нэрийг худалдааны тэмдгээр бүртгүүлэх хүсэлтээ өгсөн" гэж Тунберг мэдэгджээ.

Түүнчлэн Грета Тунберг гэр бүлийнхээ хамтаар ашгийн бус сан үүсгэн байгуулсан болохоо зарласан байна. Тус байгууллага нь экологи, уур амьсгал, нийгэм болон, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэнэ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх