Израильд Грета Тунбергийн зэмлэнгүй харцтай зургаар хуванцрын хэрэглээг багасгахыг оролдож байна
"Грета-шэйминг"
Тель-Авив хотын оффисууд ажилтнуудаа нэг удаагийн хуванцраас татгалзуулахын тулд маш сонирхолтой арга барил туршиж байна. Тодруулбал тэд оффисын кафе ба гал тогооны хэсэгт байршуулсан нэг удаагийн хуванцар аяга тавагны өмнө "Итгэлтэй байна уу?", "Яаж чадаж байна аа" гэх зэрэг үгстэй, эко тэмцэгч 16 настай Грета Тунбергийн зэмлэнгүй, шүүмжилсэн харцаар ширтэж байгаа зургийг байршуулж ажилтнуудаа гэмшүүлэхийг хичээж байна.
Энэхүү бүтээлч арга барил нь аль хэдийнэ үр дүнгээ өгөөд эхэлсэн гэдгийг Wix компанийн бүтээгдэхүүний дизайн хариуцсан захирал хэлжээ. Тэрээр Грета Тунбергийн зургийг байршуулснаас хойш нэг удаагийн хуванцар аяга тавагны хэрэглээ огцом буурснаас гадна тус компанийн гал тогоонд тэдгээр хуванцар эдлэлүүдийг байгальд ээлтэй шилэн аягаар орлох болсон гэж мэдэгджээ.
Сонирхуулахад тус хотын IKEA брэнд 2020 оны эхээр нэг удаагийн хуванцар аяга тавагнаас бүр мөсөн татгалзах шийдвэр гаргасны дараа Израильчууд Грета Тунбергийн зургийг ашиглаж эхэлсэн байна.
And another (Haaretz, actually- I know, shocking) pic.twitter.com/CeB0wGKSWx
— Allison K. Sommer (@AllisonKSommer) November 5, 2019
Poor Greta! pic.twitter.com/X4UX9X5dPG
— Allison K. Sommer (@AllisonKSommer) November 5, 2019