Хайх

iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй

iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй

Text: Buro.Retelling


Гэрэлтүүлэг гэдэг нь гэрлийг хүссэн зүг рүү тусгахын нэр биш, харин орчны уур амьсгал, гоо үзэмжийг бүрдүүлж, гэрэлтүүлж буй объектод амь оруулдаг хүчирхэг элемент юм. Хотын өнгө төрх, архитектурын хийц, интерьерийн шийдэл, урлагийн бүтээлүүд бүгд зөв гэрэлтүүлгийн ачаар онцгой үзэмжтэй болдог. Тиймээс мэргэжлийн гэрэлтүүлэг нь инженерийн нарийн тооцоолол болон гоо зүйн мэдрэмжийг давхар шингээсэн шийдэл юм. Зөв гэрэлтүүлсэн орчин нь хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлж, тухайн орчны уур амьсгалыг бүхэлд нь өөрчилдөг учраас гэрэл нь өөрөө урлагийн бүтээлийн нэгэн чухал хэсэгт тооцогддог билээ. Тэгвэл гэрэлтүүлгийн салбарт тэргүүлэгчдийн нэгт тооцогддог Италийн iGuzzini брэнд нь Монголд албан ёсоор нэвтрээд зогсохгүй өөрсдийн явуулын шоурүүмээ нээж, хүссэн хүн бүрийг зочлохыг урьж байна. 


Гэрлийн явуулын шоурүүм Монголд

iGuzzini брэндийн явуулын шоурүүм нь гэрэлтүүлгийн гайхамшгийг бүрэн дүүрэн харуулах өвөрмөц арга бөгөөд энд зочилсноор гэрэлтүүлгийн шилдэг технологи, төгс шийдлүүдийг мэдрүүлэх болно. iGuzzini-гийн явуулын шоурүүмд та гэрлийн тусгалыг бүдгэрүүлэх, тодруулах, өөр өөр өнцгөөс турших гэх мэт олон үйлдлийг хийх боломжтой. Энэ нь зөвхөн гэрэлтүүлгийн өөрчлөлтийг хараад зогсохгүй, гэрлийн тусгал орчныг хэрхэн сэтгэл хөдлөм, бодитоор хувьсгахыг мэдрэх боломжийг танд олгоно. 

iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй (фото 1)
iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй (фото 2)
iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй (фото 3)
iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй (фото 4)

Дэлхийн гэрэлтүүлгийн тэргүүлэгч брэнд

1959 онд үүсгэн байгуулагдсан Италийн iGuzzini брэнд нь гэрэлтүүлгийн салбарт дэвшилтэт технологи, мэргэжлийн шийдлээрээ түүчээлж, дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн нэгт тооцогдох юм. Бүр тодруулбал дэлхий даяар 100 гаруй улсад албан ёсны төлөөлөгчидтэй бөгөөд тэдний гэрэлтүүлгийн шийдлүүд нь дэлхийн олон орны музей, архитектур, хотын төвүүдээс эхлээд түүхэн барилга, урлагийн үнэт бүтээлүүдэд өнгө, үнэ цэнэ нэмдэг билээ. iGuzzini нь гэрэл тус бүрийг байгалийн гэрэлтэй хамгийн ойр байлгахын тулд нарийн инженерчлэлээр бүтээгдсэн гэрэлтүүлгийн системийг санал болгодог. Урлагийн бүтээлүүдийг зөв гэрэлтүүлэн хамгаалах, тэдний гоо үзэмжийг тодотгох нь iGuzzini брэндийн мэргэжлийн шийдлүүдийн нэг хэсэг юм.

iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй (фото 5)
iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй (фото 6)
iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй (фото 7)
iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй (фото 8)
iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй (фото 9)
iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй (фото 10)

Та iGuzzini-гийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрэхийг хүсэж байна уу?

Монгол дахь анхны явуулын iGuzzini шоурүүмд зочлон гэрлийн гайхамшгийг өөрийн биеэр мэдэрч, орчин үеийн гэрэлтүүлгийн дэвшилтэт шийдлүүдийг бодитоор үзэж, турших боломжийг танд олгож байна. Монгол улсын хаана ч байрлах боломжтой энэхүү явуулын шоурүүм нь:

  • 9-р сарын 25,26-нд Өмнөговь аймаг, Даланзадгад дахь Говь Байгалийн Түүхийн Музей-н талбайд
  • 10-р сарын 2,3,4-нд Улаанбаатар хот, Монголын Үндэсний Музей-н гадна талбайд байрлана.

Эдгээр өдрүүдээс хойш, өдөр бүр Хан-Уул дүүрэг дэх “Design Central” оффисын гадна талбайд байрлахаас гадна тус барилгын 3-р давхарт үйл ажиллагаа явуулж буй албан ёсны шоурүүмээр зочлох боломжтой.

iGuzzini: Мэргэжлийн гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдрээрэй (фото 11)

Монгол дахь албан ёсны төлөөлөгч Азура Консалтинг ХХК

Утас: 7711-1731, 88096071

Шоурүүм хаяг: Design Central, 3 давхарт

Хан-Уул дүүрэг, Чингисийн ө/ч, Эрлийн уулзварын зүүн талд

Facebook: Azzurra Architects LLC

Instagram: @azzurra_architects

цааш үзэх